Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Транзит тээвэрлэлтэд оролцсон жолооч нарт өргөмжлөл гардуулав

2016/09/21
Транзит тээвэрлэлтэд оролцсон жолооч нарт өргөмжлөл гардуулав

БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл хийсэн туршилтын транзит тээврийн үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран 2016 оны 8 дугаар сарын 14-25-ны хооронд зохион байгуулсан билээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах тээвэрлэлтийн шинэ маршрутын эхлэл түүчээ болж, энэхүү тээвэрлэлтэд оролцсон жолооч нарт дурсгалын зүйл гардууллаа. Тэрээр “Монголын тээвэрчид Номхон далайн боомтоос анх удаа ачаа тээвэрлэн Европ тивийн захад хүргэж өгсөн түүхэн үйл явдал боллоо” хэмээн онцолсон юм. Тус тээвэрлэлтийн үйл ажиллагаанд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн “Тав” ХК-ийн жолооч С.Өнөрсайхан, Д.Отгонбаатар , “Монгол Экспресс” ХХК-ийн жолооч Л.Батжаргал, “Монгол Экспресс” ХХК-ийн жолооч А.Гантулга, “Монтрансавто” ХХК-ийн жолооч М.Баяраа , Б.Эрдэнэбилэг, О.Энхболд нар оролцсон бөгөөд ийнхүү салбарынхаа сайдаас “Алтан Гэрэгэ” өргөмжлөл гардан авлаа.

Транзит тээвэрлэлтэд оролцсон жолооч нарт өргөмжлөл гардуулав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх