Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн сайд орон нутагт ажиллаж байна

2016/09/22
Зам, тээврийн хөгжлийн сайд орон нутагт  ажиллаж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат орон нутагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон иргэд хөдөлмөрчидтэй уулзан санал солилцлоо. Энэ үеэр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан зам, тээврийн салбарыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, цаашид баримтлах бодлого, зорилтын талаар мэдээлэл өгсөн юм.

Салбарын сайд иргэдтэй уулзах үеэр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яамны хариуцах чиг үүргийн хүрээнд “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” зорилтод уялдуулан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого гэсэн 16 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан талаар онцлов. Дундговь аймгийн удирдлагууд тулгамдаад байгаа, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа сайдад танилцуулж, шийдвэрлүүлэх саналаа албан бичгээр гардуулан өглөө. Түүнчлэн салбарын сайд цаашид автозамын салбарт хийх ажлуудын талаар мэдээлэл өгсөн байна.

Түүний мэдээлснээр олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд эзлэх хатуу хучилттай авто замын урт өнгөрсөн оны байдлаар 44.7 хувьд хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Баянхонгор зэрэг 15 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байгаа аж. Харин цаашид олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэлээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүр болон Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замыг шинээр барина гэдгийг хэлсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд орон нутагт ажиллаж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх