Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"МИАТ"-Алтан гартнууд

2016/09/06
"МИАТ"-Алтан гартнууд

Ажилтан нь үнэ цэнэтэй байна гэдэг компани өөрөө үнэ цэнэтэй болж байгаагийн илрэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Мөнгөн дүнгээр ч үнэлэхийн аргагүй тийм л үнэ цэнэтэй хүмүүс энэ компанид тэр дотроо Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газарт ажиллаж байна. Тэд 2014 оноос эхлэн гаднаас авчирсан онгоц засч эхэлжээ. Тухайн жилдээ Тайландын гурав, БНСУ-ын 2 онгоцонд засварын үйлчилгээ үзүүлсэн байна. Харин өнгөрсөн онд БНСУ-ын “Eastar Jet” авиа компаний 8 онгоцыг зассан бол өнөөдөр хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн  2016 онд нийт  агаарын 10 хөлөгт техник үйлчилгээ засварын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаагын дагуу энэ өдрүүдэд Солонгос улсын “Eastar Jet” авиа компаний Боинг 737-800 агаарын хөлөгт техник үйлчилгээ, их засварын ажил хийгдэж байна.

9 сарын 1 нд “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт буусан уг хөлгийг үйлдвэрлэгчийн гаргасан Техник Үйлчилгээний Хөтөлбөрийн дагуу 18-24 сарын үечлэлтэй хийгддэг 300 гаруй хувиарт үзлэг, шалгалт, оношилгоо 100 гаруй хувиарт бус эвдрэл гэмтэл, дутагдал арилгах багц ажлыг 12 хоногийн хугацаанд гүйцэтгэх юм байна. Ийнхүү гадны авиакомпаниуд МИАТ компаний засвар  үйлчилгээг сонгож байгаа нь инженерүүдийнх нь мэдлэг,  ур чадвар дэлхийн хэмжээнд биш юмаа гэхэд тодорхой хэмжээнд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн байна гэдгийг харуулж байгаа хэрэг.   Ажилтан нь үнэ цэнэтэй байна гэдэг компани өөрөө үнэ цэнэтэй болж байгаагийн илрэл юм.

Дашрамд дурдахад БНСУ-ын “Eastar Jet” компани нь В737-800 маягийн нийт 17ш агаарын хөлөгтэй, 4 улсын 20 гаруй чиглэлд нислэг үйлдэж, жилдээ 3,4 сая зорчигч тээвэрлэдэг БНСУ-ын хувийн агаарын тээврийн томоохон компани юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn
"МИАТ"-Алтан гартнууд  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх