Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ургац тээвэрлэлтийн гол замуудын засвар арчлалтыг хийж эхэлжээ

2016/09/05
Ургац тээвэрлэлтийн гол замуудын засвар арчлалтыг хийж эхэлжээ

Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ.

Сайд Д.Ганбат шуурхай хуралдаанаар зам болон тээвэрлэлттэй холбоотой асуудал, замын арчлалт, засварын асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тэрээр амралтын өдрүүдэд зорчигч тээврийн газруудын үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт Баянзүрх товчооны үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсэг байгуулагдаж, товчоог нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа эхлэж, холбогдох албаныхан нэг дор төвлөрөхөөр болж байгаа юм.

Өмнөх шуурхай хуралдаанаар ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх үүрэг өгсний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас засварлуулах шаардлагатай байгаа авто зам, гүүрийн талаарх саналаа албан бичгээр ирүүлжээ. Үүнд: Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг чиглэлийн 118км зам, Булган аймгийн Түшиг сумын Эгийн голын гүүр, Сэлэнгэ аймгийн Ерөө сум-Хазайн давааны 40км зам, Хазайндаваа-Хүдэр сум чиглэлийн 50 км зам, Хүдэр сумын төвийн Хүдэр голын доод гүүр зэрэг замууд хамаарч байгаа юм. Ургац тээвэрлэлтийн гол чиглэлийн авто зам, гүүрнүүдийн эвдрэлийг шалгаж, ажлын тоо хэмжээг тогтоон, шаардлагатай хөрөнгийн тооцоог гаргахаар ЗТХЯ, “Зам, тээврийн хөгжлийн төв”, зам хариуцагч байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг газар дээр нь томилолтоор ажиллаж засвар хийгдэх зам, гүүрийн жагсаалтыг гарган төсөв гаргаж, ажил эхлүүлэх чиглэлийг өгчээ. Өнөөдрийн байдлаар Эгийн гүүрийн далангийн шороон дүүргэлтийг хийж гүйцэтгээд байгаа талаар танилцууллаа. Иймд яамны удирдлагууд ургац тээвэрлэлтийн гол замуудад байнгын комисс ажиллуулж зам болон тээврийн хяналтыг тавьж ажиллах үүргийг холбогдох газруудад өглөө.

Мөн Улаанбаатар-Хэнтий чиглэлийн замын чанарын асуудлыг яаралтай судалж, буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцохыг холбогдох газрын дарга нарт даалгав. 

ЗТХ-ийн сайд Д.Ганбат аливаа үйл ажиллагааг хүнд суртал гаргахгүйгээр, түргэн шуурхайгаар үүссэн асуудал, хүндрэлийг шийдвэрлэх арга замыг ямагт эрэлхийлж байхыг шуурхай хуралдаанд оролцогч салбарын удирдлагуудад үүрэг болгов.

 

 

Ургац тээвэрлэлтийн гол замуудын засвар арчлалтыг хийж эхэлжээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх