төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Cайд А. Гансүх Мянганы Сорилтын Корпораци(МСК)-ийн төлөөлөгчийн газрын дарга Роберт Рийдийг хүлээн авч уулзлаа.

2013/04/15

МУ-ын Зам тээврийн сайд А. Гансүх Мянганы Сорилтын Корпораци(МСК)-ийг Монгол Улсад төлөөлөн суугаа суурин төлөөлөгчийн газрын дарга Роберт Рийдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр салбарын сайдын зүгээс Монголын Мянганы Сорилтын Сан /ММСС/-гийн төслийн шугамаар зам тээврийн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж авто замын салбарын дээд шагнал “Тэргүүний замчин” цол тэмдэгээр Роберт Рийдийг шагнасан байна.

Роберт Рийд нь Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн тодорхой салбаруудад тулгараад байгаа зарим чухал асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилготой АНУ-ын ард

түмний буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, зөвлөх үүргийг хүлээдэг юм. Мөн Монголын Мянганы сорилтын сан(ММСС) болон МСК-ийн нягт хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж иржээ.

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий аво замын сүлжээний АН-3 чиглэлийн нэг хэсэг болох Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км хатуу хучилттай замын барилгын ажлыг ММСС-ийн Авто замын төслийн хүрээнд гүйцэтгэж байна. Төсөл хэрэгжиж эхэлсэн үеэс н. Роберт Рийд төслийн хэрэгжилтэнд үлэмж анхааран, дэмжлэг туслалцаа, үнэтэй зөвлөгөөг өгч, ММСС-гийн өмнөөс олон асуудлуудыг манай улсад нааштайгаар түргэн шуурхай шийдвэрлүүлж ирсэн юм.

Cайд А. Гансүх Мянганы Сорилтын Корпораци(МСК)-ийн төлөөлөгчийн газрын дарга Роберт Рийдийг хүлээн авч уулзлаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх