Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаа хүлээн авлаа

2016/09/01
   ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаа хүлээн авлаа

            Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.

            ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Лувсансамбуугийн Бямбасүрэн өнөөдөр ИНЕГ-ын даргын тамгаа гардаж авлаа. Ажил хүлээлцэхэд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан нар байлцлаа.

            Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл шинээр томилогдож буй Л.Бямбасүрэн даргад энэхүү хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр, итгэл зүтгэлтэйгээр удирдаж иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхийг захив.

Л.Бямбасүрэн нь тус салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм. Тэрээр шинэ ажлаа хүлээж аваад “Салбарынхантайгаа зэрэгцэж, Засгийн газрын бодлогыг нисэхийн салбарт амжилттай хэрэгжүүлж, сэтгэл нэгтэйгээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

            Л.Бямбасүрэн нь ИАТУЕГ-ын дэргэдэх Нисэхийн дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, тээвэр зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. БНХАУ, Сингапур, Япон, Швейцарь зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 1994 ондиргэний нисэхийн салбарт ажлын гараагаа эхэлснээс хойш 20 гаруй жил тус салбарт ажиллаж буй. “МИАТ” ТӨХК-д Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан.

 

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаа хүлээн авлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх