Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Замын чанартай холбоотойгоор “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгоно

2016/08/29
Замын чанартай холбоотойгоор “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгоно

Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ.

 

Сайд Д.Ганбат шуурхай хуралдаанаар дамжин өнгөрөх тээвэрлэлттэй холбоотой транзит тээврийн асуудлыг нарийвчлан судалж, цаашид ямар барааг, хэрхэн тээвэрлэх зэргийг шийдвэрлэх төсөл болгон хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болгов. Мөн замын чанарын асуудал яригдаж байгаа энэ үед “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, ачаа урсгалыг нэмэгдүүлэхээс гадна тээврийн салбарт ач холбогдол өгч, дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийлж байв. Мөн тэрээр амралтын өдрүүдэд зорчигч тээврийн газруудын үйл ажиллагаатай танилцсан талаараа дуулгаад талбай дээрх зохион байгуулалтыг хүндрэлгүй, эмх цэгцтэй зохион байгуулах боломжийг судлахыг үүрэг болгов.

 

Засгийн газрын хуралдаанаар Аймаг, Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар хэд хэдэн асуудлыг онцолж, шийдвэрлэх шаардлагатайг уламжилсан талаар “Сайдын шуурхай”-гаар танилцууллаа. Тухайлбал Говь-Алтай, Булган зэрэг аймгуудын нисэх онгоцны буудлын асуудал, Хөвсгөл аймгийн зорчигч, ачаа тээврийн хяналтын постын асуудлыг анхаарч, тухайн байршлын цэгүүдэд үзлэг хийж, нэмэлт пост байгуулах шаардлагатай эсэхийг судлахыг холбогдох газруудад үүрэг болгов. Мөн чанарын шаардлага хангахгүй, норм дүрэм журам, стандартыг зөрчсөн замуудад яаралтай дүгнэлт гаргуулж, арга хэмжээ авахыг даалгалаа.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.В.Чепурнойг энэ сарын 12-ны өдөр хүлээн авч уулзахдаа, хоёр улсын тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар санал солилцсон. Зам арчлалт, засварын шинэ технологи нь ойролцоогоор 5 жилийн баталгаатай бөгөөд энэхүү шинэлэг технологийг Монгол нэвтрүүлэх шаардлагатайг шуурхай хурлын үеэр онцолж байлаа.

 

Ийнхүү Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн салбарын үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, уялдуулж ажиллахыг нийт газар, хэлтэс, харьяа байгууллагуудад үүрэг болголоо.

Замын чанартай холбоотойгоор “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгоно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх