Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Тээвэр ложистик төв” байгуулснаар Монголчууд далайд гарцтай болно

2016/08/19
“Тээвэр ложистик төв” байгуулснаар Монголчууд далайд гарцтай болно

Зүүн Ази-Европыг холбох “гүүр” байгуулах зорилгоор Монгол, Орос, Хятад гурван улсынЭдийн засгийн коридорын анхны ачаа тээврийн цувааг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэлсэн. Энэхүү хариуцлагатай ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Ингэснээр олон улсын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахаас гадна улс орны эдийн засгийг хөгжүүлэх суурь болно гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Туршилтын транзит тээвэрлэлтийг Улаан Үд-Хиагт – Алтанбулаг-Дархан- Улаанбаатар-Сайншанд- Замын Үүд – Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин-Улаан Үд маршрутаар гүйцэтгэхээр төлөвлөж энэ сарын 18-ны өдөр тус цуваа БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл тээвэрлэлтээ амжилттай гүйцэтгээд байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцох үеэр БНХАУ-ын Тяньжин  хотын Дунзяны чөлөөт худалдааны боомтын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санал солилцлоо. Уулзалтад Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, СТБХГ-ын дарга С.Батболд, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнбаяр, АТҮТ-ийн газрын дарга Т.Баясгалан, Тяньжин тээвэр хариуцсан мэргэжилтэн П.Бат нар оролцож, боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ. Дэд сайд Б.Цогтгэрэл “Тяньжин ложистик төвийг байгуулснаар Монгол Улсын эдийн засагт олон дэвшлийг авчрах ач холбогдолтой” хэмээн онцолж байлаа.

 

 

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатайгаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглахаар шийдвэрлэн “Тээвэр ложистикийн төв” төсөл хэрэгжүүлэх Монгол талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг томилсон байдаг.  Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хилээр дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнийг агуулах, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүнийг боловсруулан үйлдвэрлэх, уул уурхайн савлагаатай бүтээгдэхүүнийг хадгалах, хүнсний зарим бүтээгдэхүүнийг хөргөх, талбай түрээслэх тээвэр зууч, ложистикийн үйлчилгээг үзүүлэх зэргээр тээврийн салбарт олон давуу талууд бий болох юм.

 

 

“Тээвэр ложистик төв” байгуулснаар Монголчууд далайд гарцтай болно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх