Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам арчлалт, засварын шинэ технологийг танилцуулав

2016/08/12
Зам арчлалт, засварын шинэ технологийг танилцуулав

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар харилцан санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат “Монгол-Беларусь хоёр улс төмөр замын өргөн, нарийн царигийн уулзвар дээр оршдог, Евро-Азийн төмөр замын сүлжээнд онцгой байршилтай улсууд юм. Европ, Ази хоорондын ачаа тээвэр манай хоёр улсаар дамжин өнгөрөх боломжтой байдаг. Иймд, хоёр улсыг хоёуланг нь дамнасан төмөр замын  тээврийг хөгжүүлэхэд хоёр талаас нэгдсэн бодлого, санаачлагатайгаар ажиллах, энэхүү коридорын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ачаа илгээгч нарын сонирхлыг татахуйц бодлогыг хамтран дэвшүүлж, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” хэмээн илэрхийллээ. Мөн Монгол Улсад ачааны вагоныг нэмэгдүүлэх, парк шинэчлэлт хийх шаардлага байгаа бөгөөд жилд 1000 вагон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа талаараа танилцуулав.

 

 

Түүний гаргасан саналуудыг дэмжиж буйгаа Элчин сайд С.В.Чепурной илэрхийлээд, Монгол Улсад төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй засварын бүрэн автоматжисан техник технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлэх сонирхолтой байгаагаа дуулгаж, тус улсад ачааны вагоны хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд вагон угсрах үйлдвэрийн чиглэлээр хамтарч ажиллах боломж нээлттэй гэв.

 

Уулзалтын үеэр “Маз” компанийн Монгол дахь төлөөлөгч Н.С.Кравченко зам арчлалт, засварын шинэ технологийг танилцуулсан юм.

Беларусь Улсад 20-иод жилийн өмнө зам засвар, арчлалт тулгамдсан асуудал байдаг байсан бол энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар богино хугацаанд бүх замуудаа засаж, асуудлаа шийдсэн талаараа ярьж байв. Энэхүү технологиор зам засвар, арчлалт хийхэд ойролцоогоор 5 жилийн баталгаатай байдаг аж. Мөн засвар хийхдээ заавал зам хаах шаардлагагүй бөгөөд арчлалт, засвар хийснээс 15 минутын дараа автомашин зорчих боломжтой гэнэ. Ингэснээр цаг мөнгө, зардал хэмнэх давуу талтай болохыг хэлж байв.

 

Ийнхүү талууд цаашид ажлын түвшинд хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Зам арчлалт, засварын шинэ технологийг танилцуулав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх