Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хөгжлийн түлхүүр атгасан Зам, тээврийн салбарынхан

2014/05/19
Хөгжлийн түлхүүр атгасан Зам, тээврийн салбарынхан

 

 

Зам, тээврийн салбар өнгөрөгч амралтын өдөр ажлаа тайлагналаа. Агаарын болон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд Чингисийн талбайд цугларч, хийсэн болон хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлуудаа нийслэлчүүдэд танилцуулсан юм. Зам, тээврийн салбарынхан өөр өөрсдийн чиглэлээр, харьяа байгууллагынхаа хөгжлийг харуулах түүхэн гэрэл зураг, техник хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Энэ салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр МИАТ төрийн өмчит хувьцаат компани, ИНЕГ, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, “МТЗ” төрийн өмчит хувьцаат компани, Авто тээврийн үндэсний төв, Авто замын хяналт эрдэм шинжилгээ, судалгааны төв, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Далайн захиргаа болон төслийн нэгжүүд оролцож, зам, тээврийн салбарын бодлогын хэрэгжилтийг харуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж байгаагаа тайлагнасан юм. Өдөрлөгийн үеэр УБТЗ-ынхан өнгөрсөн жил 16 сая 900 мянган тонн ачаа ачиж, 21 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн дээд амжилт тогтоосноо олон нийтэд мэдээлсэн бол ИНЕГ-ынхан олон улсын шинэ нисэх буудлын ажлыг эхлүүлж, иргэний нисэхийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд парк шинэчлэл хийж, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулж байгаагаа танилцууллаа.  

Өдөрлөгийг үзэж сонирхохоор ирсэн нийслэлчүүд Зам, тээврийн салбарынхны ажил үйлс амжилттай яваад талархаж, “Хөгжлийн түлхүүр атгасан Зам, тээврийн салбарынхны ажлын үр дүн сүүлийн өдрүүдэд илүү тод харагдаж байна. Монголчууд, тэр дундаа төрийн өмчит цорын ганц авиа компани маань хоёр ч “Боинг” онгоцыг үйлдвэрээс нь шууд авчирч, эх орныхоо хөх тэнгэрт шинэхэн агаарын шан татлаа. УБТЗ-ынхан 65 жилийн түүхэндээ анх удаа дорвитой, томоохон хөрөнгө оруулалт хийж, суудлын 15 вагон, 5 зүтгүүрээр хүч сэлбэлээ.  Түүнчлэн хамгийн сүүлд л гэхэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах төмөр замын “Рэйлбус” автобустай боллоо. Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холболоо. Энэ бүхэн бол Зам, тээврийн яам болон энэ салбарт ажиллагсдын нөр их хичээл зүтгэлийн үр дүн юм” гэдгийг дамжуулж өгөхийг хүссэн юм. 

 

 

 

 

Хөгжлийн түлхүүр атгасан Зам, тээврийн салбарынхан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх