Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн төслүүдэд хамтарч ажиллах санал тавив

2016/08/09
Зам, тээврийн төслүүдэд хамтарч ажиллах санал тавив

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандианийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улс нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн орны нэг бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцсон байна.

 

Энэхүү уулзалтаар сайд Д.Ганбат Монгол-Хятад-Оросын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах болсон талаар танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтын 10 гаруй төслүүдэд хамтарч ажиллах боломжтой талаар танилцууллаа.

 

Монгол Улсын уул уурхайн болон аж үйлдвэрийн салбарын хөгжилтэй уялдуулан ойрын ирээдүйд 10 орчим мянган ачааны вагоны хэрэгцээ үүсэх тооцоо байдаг. Ачааны вагон угсрах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд судалгаа болоод төслийн санхүүжилт хийх шаардлагатай байгааг сайд онцолсон. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий Улаанбаатар-Дархан чиглэлийн 205 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн төслүүд болон Өмнөговь аймгийн “Гурван сайхан” нисэх буудлыг олон улсын нислэг хүлээн авах зэрэглэлийн нисэх буудал болгон өргөтгөн шинэчлэх шаардлагатай байгааг ч дуулгалаа. Түүнчлэн нийслэл хотын хувьд нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий “Богдхан” төмөр зам төслийг судалж, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Талууд санал болгосон төслийн талаар судалж, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Зам, тээврийн төслүүдэд хамтарч ажиллах санал тавив  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх