Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн яам өвөлжилтийн бэлтгэл ажилдаа анхаарч эхэлжээ

2016/08/09
Зам, тээврийн хөгжлийн яам өвөлжилтийн бэлтгэл ажилдаа анхаарч эхэлжээ
“Наадмын дараа намар” гэдэг.  Өвөл хүртэл өдий байна гэлтгүй, зам, тээврийн салбарынхан эртнээс өвөлжилтийн бэлтгэлээ хангах нэгдсэн арга хэмжээг авахаар болсон байна.
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат  даваа гаригт зохион байгуулдаг шуурхай хуралдаанаараа өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс анхаарч, эрчимжүүлэх ажлыг нийт харьяа байгууллагууддаа үүрэгджээ.
 
Тэрээр зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг жилийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж, хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж, тодорхой хугацаанд ажлын явцын талаарх мэдээ, тайлан , үр дүнг гарган танилцуулж байхыг даалгасан байна. 
Зам, тээврийн хөгжлийн яам өвөлжилтийн бэлтгэл ажилдаа анхаарч эхэлжээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх