Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.Ганбат: Төр бол хувь, хувьсгалын аль ч байгууллагад ижил тэгш хандах ёстой

2016/08/08
Д.Ганбат: Төр бол хувь, хувьсгалын аль ч байгууллагад ижил тэгш хандах ёстой

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдаж, цаг үеийн мэдээ, мэдээлэл болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлын талаар тус яамны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын дарга нар мэдээлэл хийлээ.

Д.Ганбат сайд өмнөх хурлаар хэд хэдэн чухал үүрэг даалгаврыг яамны холбогдох газар хэлтсийн болон харьяа байгууллагын  дарга, захирал нарт үүрэгдсэн билээ. Тухайлбал, салбарын өмнө тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг танилцуулах, Эрүүл мэндийн яамтай хамтран түргэн тусламжийн нисдэг тэрэгтэй болох, авто машины ослын талаарх судалгаа гарган шалтгааныг холбогдох газраас тодруулан нэгдсэн бодлого гаргах гэх мэт үүргүүдийг өгсөн.

Харин өнөөдрийн шуурхай хуралдаанд хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд идэвхитэй оролцож, тулгамдаж буй асуудлуудаа “Сайдын шуурхай”-д танилцууллаа. Тухайлбал, Монгол тээвэр нэгдлийн дарга С.Ганболд тээвэр зуучлалын компаниуд болон тээвэрчдэд тулгамдаад байгаа асуудлаа танилцуулсан юм. Тэрээр “Бид төр, засагтайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлаа танилцуулж, харилцан уялдаа холбоотой ажиллах таатай нөхцөл бүрдэж байгаад талархаж байна. Хувийн хэвшил дангаараа зүтгээд асуудлыг шийдэж чадахгүй тул төр засгийн зохицуулалт бидэнд хэрэгтэй” хэмээн онцолж байв.

Иймд Д.Ганбат сайд “Төр засаг бол хувь, хувьсгалын аль ч байгууллагад ижил тэгш хандах ёстой. Аливаа хууль тогтоомжид ашиг сонирхлын зөрчил, аль нэг бүлгийн хүсэлтийг хангах заалт байх ёсгүй. Тиймээс тээврийг боох биш дэмжих бодлого баримталж, аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, уян хатан байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Д.Ганбат: Төр бол хувь, хувьсгалын аль ч байгууллагад ижил тэгш хандах ёстой  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх