Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана

2016/08/06
“Тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Тяньжин хотын Гадаад харилцааны газрын орлогч дарга Цао Ханжүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Тяньжин дахь “Тээвэр Логистикийн төв” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, болон хамтран шийдвэрлэх гарцын талаар санал бодлоо солилцсон байна.

 

БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад Тяньжин боомтын орчимд 10 га газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон бөгөөд олон талт харилцаа эрчимтэй хөгжиж байгаа энэ үед энэхүү төслийг хэрэгжүүлэх нь ихээхэн үр дүнтэйг онцолж, төслийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа Д.Ганбат сайд илэрхийллээ.

 

Уулзалтын үеэр тэрээр “Монгол Улс, БНХАУ олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа улам өргөжин хөгжиж байна. Бид энэхүү харилцааг бататгаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр БНХАУ-ын Дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцож, харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан” гэлээ. Мөн хоёр улс тээврийн салбар, тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалт, тээврийг хөгжүүлэх чухал баримт бичгүүдийг байгуулсан талаараа ч онцлон дурдаж байв.

 

“Тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх