Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдлаа

2016/08/01
Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдлаа

Зам, тээврийн хөгжлийн яам долоо хоног бүрийн даваа гарагийн 08.00 цагт шуурхай хуралдаж байхаар тогтсон билээ. Тус хурлаар өнгөрсөн долоо хоногийн шуурхай хурлаар авч хэлэлцсэн асуудлууд, үүрэг даалгаврийн биелэлт болон анхаарах шаардлагатай асуудлуудаа хамтран хэлэлцэн шийдвэрлэдэг юм. Ингэхдээ шинэ долоо хоногтоо хийж хэрэгжүүлэх ажлуудаа үүрэг болгодог уламжлалтай. 

Өнөөдөр зохион байгуулагдсан шуурхай зөвлөгөөнөөр хэд хэдэн асуудлыг онцлон хэлэлцлээ. Тухайлбал,  төмөр замын тээврийн тариф төмөр замын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, бусад яамдын үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэхдээ тарифын асуудлаас илүүтэйгээр тарифын аргачлалыг бүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан гаргах нь илүү оновчтой талаар ярьж байв.

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй яамны үйл ажиллагааг уялдуулж, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх санал, чиглэл боловсруулахыг Д.Ганбат сайд үүрэг болголоо. Дашрамд дурдахад, тус шуурхай зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамны газар, хэлтсийн дарга нар болон яамны харьяа байгууллагын дарга нар, зам, тээврийн салбарын төрийн бус байгууллага, холбоод болон хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хамрагдаж асуудлыг хамтран шийдвэрлэдэг байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх