Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Д.Ганбат томилогдлоо

2016/07/25
Зам, тээврийн хөгжлийн сайдаар Д.Ганбат томилогдлоо

  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдлоо. Тэрээр 1985 оноос хойш Зам, тээврийн салбарт ажиллаж буй туршлагатай хүн юм. Энэ сарын 23-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Д.Ганбат сайд асан М.Зоригтоос үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Тээврийн салбар бол улс орны хөгжлийг чиглүүлэгч чухал салбар юм. Зам дагаж хөгжил ирнэ гэж сайхан үг байдаг. Тиймээс энэ салбарынхаа хөгжлийн төлөө өөрийн мэдлэг чадвар, боловсрол, туршлага зэргийг дайчлан ажиллана” гэлээ.

Дангаагийн Ганбат нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд Политехникийн дээд сургууль, 1993 онд Гадаад хэлний дээд сургууль, 2009 онд ШУТИС-ийг тус тус төгссөн. Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй, профессор цолтой.  Тэрбээр 1983-1993 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер, 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн  байнгын төлөөлөгч, 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга, 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал, 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга, 2013-2015 онд ШУТИС-д ахлах багш, 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.

 

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Д.Ганбат томилогдлоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх