Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хувийн авиакомпаниудаа дэмжихээ баталгаажууллаа

2016/05/16
Хувийн авиакомпаниудаа дэмжихээ баталгаажууллаа

  Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Хүннү эйр” ХХК, “АэроМонгол” ХХК-иуд харилцан хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Зам, тээврийн сайд М.Зоригт, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, “Хүннү эйр” компанийн захирал П.Мөнхжаргал, “АэроМонгол” компанийн захирал Г.Галбадрах нар гарын үсэг зурсан юм.

Орон нутгийн хуваарьт нислэг гүйцэтгэж буй агаарын тээврийн “АэроМонгол” болон “Хүннү эйр” компаниуд агаарын хөлгийн парк шинэчлэлт хийхтэй холбогдуулан агаарын хөлөг авч ашиглах эхлэлтийн зардлыг бууруулах, санхүүгийн дарамтыг багасгах дэмжлэг үзүүлэх үүднээс нисэх баг, инженер техникийн ажилтнуудын маягийн сургалт болон аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын ажилтнуудын сургалтын зардлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллахад энэхүү санамж бичгийн зорилго оршиж буй юм.  ИНЕГ-аас энэхүү сургалт, дадлагын санхүүжилтийг  тухайн жилийн төсөвтөө тусгах шийдвэрлэх юм. Түүнчлэн “Хүннү эйр”, “АэроМонгол” компанийн удирдлагууд “Хувийн хэвшил, авиакомпаниудаа төр засгийн бодлогоор дэмжиж ажиллаж байгаа Зам, тээврийн яам, сайд М.Зоригтод талархал илэрхийлье.  Цаашид орон нутгийн хуваарьт нислэгийг тогтмол, аюул осолгүй үргэлжлүүлж ажиллахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, агаарын хөлгийн парк шинэчлэлтээ ойрын хугацаанд хийж, санамж бичиг байгуулсны үүрэг зорилгоо сайн биелүүлэх болно” гэдгээ хэллээ.  Мөн ИНЕГ-т нисэх буудал, навигацийн өр төлбөр хуримтлуулахгүйгээр ажиллахаа мэдэгдлээ. 

Хувийн авиакомпаниудаа дэмжихээ баталгаажууллаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх