Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайдын шуурхай төмөр замынхны асуудлыг хэлэлцлээ

2016/05/16
Сайдын шуурхай төмөр замынхны асуудлыг хэлэлцлээ

Зам, тээврийн сайдын шуурхай өнөө өглөөний 07:30 цагт УБТЗ ХНН-ийн "Улаанбаатар" өртөөнд болж, төмөр замтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

"УБТЗ" ХНН-ийн тухайд, -Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл "Аэро экспресс" төмөр замын төслийг Улаанбаатар хотын удирдлагатай хамтран "Богдхан" төмөр замын суурь бүтэц барих төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тогтлоо. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Монгол-Хятадын хилийн Ханги боомт хүртэлх 280 орчим км төмөр замын шинэ замналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлж, маршрут батлуулах, тогтоол гаргуулахаар ажиллахаар боллоо. Маршрут баталсан нөхцөлд Монгол-Хятадын хилийн дэглэмийн тухай МУ-ын ЗГ, Хятадын ЗГ хоорондын гэрээнд ойрын хугацаанд өөрчлөлт оруулах юм байна.

Харин  "МТЗ" ТӨХК-ийн тухайд, "Дойче бан", "Ниппон кой" болон "Шинэ төмөр зам" төслийн гүйцэтгэсэн ажлын хуримтлагдсан төлбөрийн асуудлыг Сангийн яаманд танилцуулж шийдвэрлүүлэх, "МТЗ" ТӨХК-ийг гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч байгууллага болгох асуудлыг ГТЕГ-тай зөвшилцөн шийдвэрлүүлэхээр боллоо.  Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй 300 сая ам.долларын зээлийн хүрээнд худалдан авсан зам засварын машин механизмыг Сангийн яамтай зөвшилцөн "МТЗ" ТӨХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх замаар балансад шилжүүлэхийг Сайдын шуурхай хуралдаанаас дэмжлээ. Харин хөрөнгийн зээлийн эргэн төлөлтийг цаашид ЗТЯ хариуцаж, улсын төсөвт жил бүр суулгах юм байна.

Төмөр замын хувийн хэвшлийн байгууллага болох "Болд төмөр Ерөө гол" ХХК-ийн тухайд, “Ерөө” өртөөнөөс Сэлэнгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн орд газар хүртэл 83,4 км төмөр замын суурь бүтцийн зурвас газрын эзэмшлийн асуудлыг Засгийн газрын хурлаар батлуулах, энэ төмөр замын өртөө зөрлөгийг олон улсын тээвэрт зарлуулж, төмөр замын суурь бүтцийн ашиглалтын болон тээврийн тарифуудыг хянаж, санал дүгнэлт гаргахаар тогтлоо.  Мөн ЗТЯ-нд бүртгэлтэй байгаа төмөр замын зам засварын машин техникийн хадгалалтын зардлын асуудлыг ойрын хугацаанд холбогдох газруудад тавьж шийдвэрлэх юм байна. Ингэхдээ УБТЗ, МТЗ, БТЕГ хооронд харилцан тооцоо хийхээр зохицуулах ажээ. Түүнчлэн Монгол Улсын заавал хэрэгжүүлэх MNS 2014-6466 стандартын дагуу ачааны Е серийн вагоны засварыг гүйлтээр тооцож, төмөр замын тээвэрлэлтэд ашиглах асуудлыг хөдөлгөөний аюулгүй байдлыг саадгүй байхаар зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Сайдын шуурхай төмөр замынхны асуудлыг хэлэлцлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх