Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МҮОХ-ны “Алтан од”-оор шагналаа

2016/05/12
 МҮОХ-ны “Алтан од”-оор шагналаа

 “Авто зам” дугуйн клубын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр ЗТЯ-нд боллоо. Хурлаар “Авто зам” дугуйн клубын 2015 онд хийсэн тайлан, клубын зохион байгуулалтын асуудал, 2016 онд тамирчдын оролцох уралдаан тэмцээний төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

 

“Авто зам” дугуйн клубын тэргүүн Т.Бямбаа, МУ-ын гавьяат дасгалжуулагч Ц.Чанцал нар тамирчдыг үргэлж дэмжин ажилладаг авто зам барилгын Д.Нямдаваа захиралтай “Алтайн зам” ХХК, Х.Мөнх-Эрдэнэ захиралтай “Арж капитал” ХХК, Ш.Бат-Энх захиралтай “Хурдны зам” ХХК З.Батбаяр захиралтай “Тэмүүн холдинг” ХХК, Э.Батхүү захиралтай “Пик девелопмент” ХХК, Б.Мөнхбаатар захиралтай “Мапроуд” ХХК, Т.Чинсанаа захиралтай “Тотал-инж” ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийллээ.


Мөн хурлаар дугуйн спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Авто зам” дугуйн клубын тэргүүлэгчдийг Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал "Алтан од” одонгоор ““Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ, ЗТЯ-ны АЗТБХЗГ-ын дарга Д.Доржханд, “Олимпын алдар” алтан медалиар “Хурдны зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхсүх, ЗТЯ-ны АЗТБХЗГ-ын албаны дарга Д.Загдраднаа нарыг шагналаа.


“Авто зам” дугуйн клуб 2015 онд сургалт дасгалжуулалтаа эрэгтэй 4, эмэгтэй 2, бүгд 6 тамирчинтай нэрэмжит болон УАШТ, ОУТ, Тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа оролцуулах зорилт тавьж, тамирчдаа төлөвлөгөө графикийн дагуу бэлтгэл сургуулилт хийлгэж,  312 өдөр 1250 цагийн гадаа замд, 35.980 км-ын өвөл дугуйн сууринд, 78 өдөр 350 цагийн бэлтгэл сургуулилт  хийсэн байна.

МҮОХ-ны “Алтан од”-оор шагналаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх