Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монголын анхны хурдны авто замын шавыг тавилаа

2016/05/06
Монголын анхны хурдны авто замын шавыг тавилаа

 

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын шав тавих ёслол өнөөдөр Бөхөгийн даваанд боллоо. Шав тавих ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын зарим гишүүн, БНХАУ-ын Худалдааны сайд  Гао Хучен, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хай Минь, Хятадын “Экспорт, импорт” банкны дэд захирал,  тус улсын Худалдааны яамны төлөөлөгчид болон албаны хүмүүс оролцлоо.

Шав тавих ёслолыг нээж Зам, тээврийн сайд М.Зоригт хэлэхдээ “Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам барилгын ажлууд юм. Өнөөдөр шав тавьж буй энэхүү хурдны авто зам нь Монгол Улсад баригдаж буй анхны хурдны авто зам гэдгээрээ ихээхэн онцлогтой юм” гэлээ.

 

Авто замын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд Монголын анхны хурдны авто замын барихад мэргэжлийн ур чадвар, хөлс хүчээ гарган ажиллана гэдгээ гүйцэтгэгчид хэлсэн юм.  Гэрээнд зааснаар 32 км урт энэхүү хурдны замыг 2018 оны долдугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөх юм. 

Монголын анхны хурдны авто замын шавыг тавилаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх