Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Загастайн давааны 67 км зам барилгын ажлыг гурван компани гүйцэтгэнэ

2016/05/04
Загастайн давааны 67 км зам барилгын ажлыг гурван компани гүйцэтгэнэ

Зам, тээврийн сайд М. Зоригт өнгөрөгч долоо хоногт Завхан аймагт томилолтоор ажиллаж, тус аймгийн Загастайн давааны зам барилгын ажил болон аймгийн Авто тээврийн төв, АЗЗА компани, нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлээд ирлээ. Завхан аймаг дахь Донойн нисэх буудлын 2.85 км хөөрч буух зурвасын ажил зогсонги байдалд байгааг энэ онд багтаан барьж ашиглалтад оруулахаар боллоо. Түүнчлэн аймгийн Авто тээврийн төвийг оффистой болгохын тулд аймаг доторхи нэг км замыг барьж өгч, оронд нь аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн тодорхой хэсэг болон авто зогсоолыг Авто тээврийн төвийн оффис, автобусны зогсоолын зориулалтаар ашиглуулахаар орон нутгийн удирдлагуудтай ярьж тохирлоо. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний автобусны жолооч нарт “Одчин наран” эмнэлэг иж бүрэн эмнэлгийн үзлэг хийх, тээвэрт гарахын өмнөх эрүүл мэндийн үзлэгийг хийж байхаар болсон юм.

Сайд М.Зоригт Завхан аймгийн АЗЗА компанийн ажилтай танилцаж, 2016 оны нэгдүгээр улирлын зам засвар арчлалтын ажлын санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх, аймгуудын АЗЗА компаниудын санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж шууд гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Орон даяар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд зам барилгын ажил эхэлсэн ч Загастайн давааны 67 км замын ажлын гүйцэтгэгч “Насны зам” компани санхүүгийн хүндрэлтэй гэдэг шалтгаанаар ажлаа эхлээгүй байсныг газар дээр нь очиж танилцсан юм. Ингэснээр уг замыг гурван багц болгон хувааж 31.89 км замыг БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлд хамруулж, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Чайна Жиангсу Жианда констракшн” компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр боллоо. Түүнчлэн “Насны зам” ХХК өнөөдөр /2016.05.04/ эцсийн байдлаар саналаа Зам, тээврийн яаманд ирүүлж, шийдвэр гаргах юм.

 

Загастайн давааны 67 км зам барилгын ажлыг гурван компани гүйцэтгэнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх