Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2016/04/18
ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

УРИЛГА

 

 

                                    

 

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Худалдан авалтын мэргэжилтэн нь Төсөл хэрэгжүүлэх нэгжид (ТХН) харъяалагдаж, Улаанбаатар хотод байрлана. Олон улсын, дотоодын, Азийн хөгжлийн банкны (АХБ), бусад олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын гэрээ хэлэлцээр байгуулахад баримтах бодлого, дагаж мөрдөх журам, ханган ажиллах стандартуудын талаар зохих мэдлэгтэй байх шаардлагатай. Мэргэжилтэн нь төслийн худалдан авалттай холбоотой бүх асуудлуудыг, ялангуяа бараа бүтээгдэхүүн худалдан авах ажлыг бүрэн хариуцаж ажиллана.

 

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

 

-     Худалдан авалтын жилийн дэлгэрэнгүй тайланг гаргах, дараах жилүүдийн төлөвлөгөөнд өөрчлөлт, сайжруулалт оруулах;

-     Худалдан авалтын бүх үйл ажиллагааны эрх зүйн байдлын тухай дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;

-     Тендерийн явцын тухай тайлан боловсруулах, мэдэгдэл гаргах зэрэг АХБ-ны худалдан авах ажиллагааны журмуудтай сайтар танилцах, тэдгээрийг дагаж мөрдөж ажиллах;

-     Төсөлд оролцогч (захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч гэх мэт) талуудтай зөвлөлдөн бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, ажил үйлчилгээ худалдан авах ажлын гэрээлэгч нарын тендерийн бичиг баримтыг үнэлэх, тодруулга, лавлагаа авах, богино жагсаалт гаргах, урьдчилсан сонгон шалгаруулалт хийх, шаардлагатай тайлан боловсруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах;

-     Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нар барааг цаг хугацаандаа нийлүүлж буй эсэхэд хяналт тавьж, ирсэн барааг хүлээн авах, найдвартай хадгалах ажлыг зохион байгуулах;

-     Тендерийн дагуу төслийн туслан гүйцэтгэгч нарын нийлүүлсэн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үнэ батлагдсан төсөвт өртгөөс хэтрээгүй байгаа эсэхэд хяналт тавих;

-     Хэрэгжүүлж буй ажлууд АХБ болон Монгол Улсын Засгийн газрын захиргаа, хууль эрх зүй, үйл ажиллагааны журмын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих;

-     Худалдан авах ажлуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэх нөхцлүүдийг АХБ-ны удирдамж, шаардлагад нийцүүлэн ажиллах; Үүнд: ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, тендерийн урилга, тендер дүгнэх хуудас гэх мэт;

-     Тендерийн бичиг баримт, үнэлгээний тайлан, гүйцэтгэгч нарын ажлын тайлан бусад холбогдох бичиг баримтуудыг электрон байдлаар архивлан хадгалах:;

-     Төслийн гүйцэтгэгч нар, зөвлөх байгууллагууд, олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй байгуулах гэрээний бичиг баримтыг боловсруулах, батлуулах, гэрээ хэлэлцээр байгуулах;

-     Тендерийн бичиг баримттай холбоотой явцын мэдээллийг төслийн зохицуулагчид тайлагнах.

 

 

Шаардагдах мэргэжлийн болон ажлын ур чадварууд:

 

-       Бизнесийн удирдлага  болон түүнтэй адилтгах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

-       Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааны талаар албан ёсны сургалтанд амжилттай хамрагдсан байх, АХБ болон Дэлхийн банкны (ДБ) санхүүжилттэй худалдан авах ажиллагааны сургалт дүүргэсэн бол давуу тал болно;

-       Олон улсын донор байгууллагуудын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бол  давуу тал болно;

-       АХБ, ДБ болон ижил төстэй байгууллагуудын олон улсын нээлттэй тендерийн журмын дагуу худалдан авах ажлыг хэрэгжүүлж байсан туршлагатай байх;

-       АХБ-ны чанар болон өртөгт суурилсан сонгон шалгаруулалт хийх журмын дагуу зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажлын мэдлэгтэй байх;

-       Монгол улсын худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний эрх зүйн зохицуулалтын талаар зохих мэдлэгтэй байх;

-       Олон улсын инженерүүдийн холбооны (FIDIC) гэрээ, хэлэлцээрийг удирдан зохион байгуулах, маргааныг таслан шийдвэрлэх журмын талаар зохих мэдлэгтэй байх нь давуу тал болно;

-       Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;

-       ТХН-ийн үйл ажиллагааг хамтран ажиллагч талуудтай уялдуулан ажиллах харилцааны өндөр ур чадвартай байх;

-       Компьютерийн мэдлэгтэй байх /MS Word, Excel/ интернетийн орчинд ажиллах чадвартай байх;

 

Дээрх шаардлагуудыг хангасан сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд дараах бичиг баримтуудыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

 

-       Өргөдөл

-       Анкет

-       Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ

-       Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

ЗАСГИЙН ГАЗРЫН XIII БАЙР

ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-11

СУХБААТАР ДҮҮРЭГ

УЛААНБААТАР-1425

МОНГОЛ УЛС

 

               Утас:62263177

     И-майл:tugsbayar@mrt.gov.mn

 

Өргөдлийг 2016 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл  9:00-12:30, 14:00-16:00 цагын хооронд авна.  

Хүсэлт гаргасан иргэд АХБ–ны Монголд дахь салбарын  rmamatkulov@adb.org хаяг руу ирүүлсэн материалаа хуулбарлан илгээнэ үү.

 

 

 

 

 

 

INVITATION

 

 

 

 

OFFICER RESPONSIBLE FOR PROCUREMENT TO BE EMPLOYED ON SELECTION BASIS

The Procurement Specialist will be part of the PIU and will be stationed in Ulaanbaatar. He/she shall be familiar with various national and international contracting policies, procedures, and standards including those of the ADB and other international financing institutions. The Specialist and be responsible for all matters of project procurement and, in particular, for the procurement of goods. 

 

Summary of duties includes, but is not limited to:

·      Prepare a detailed procurement plan for the year and revisions and updates in subsequent years;

·      Maintain a detailed record of the status of all procurement activities;

·      Become totally familiar with and follow all procurement procedures of ADB, including the issuing of all notices and reporting on tendering;

·      In consultation with project stakeholders, prepare and manage pre-qualification, short-listing, tender enquiry and bid evaluations of contractors for works and suppliers of goods including all necessary reporting thereon;

·      Arrange supply of goods to ensure timely availability for subproject construction contracts and establish reception procedures and secure compound storage of all items delivered;

·      Verify that subproject components being put forward for tendering do not exceed the budgets foreseen in the approved cost estimates for each subproject;

·      Ensure general conformity of the conducted work with administrative, procedural and legal requirements of the ADB and Mongolian Government;

·      Verify that administrative and procedural conditions for procurement conform to ADB guidelines and requirements for: Terms of Reference, Technical Specifications, Tender Requests, tender summary sheets, etc;

·      Prepare archive files including bidding documents, evaluation reports, contractors reports, and any other related documents;

·      Formulate, negotiate and get approval for the contracts of international and national consultants, consulting firms, and contractors of the project;

·      Provide the Project Coordinator with the development progress of bidding documents;

 

Required qualifications:

·      Bachelor or higher degree in business administration and management or equivalent;

·      Successful completion of formal course on public procurement, completion of a training course for ADB or WB-funded procurement will be an advantage;

·      Work experience as a procurement specialist in international donor-funded projects will be an advantage;

·      Experience in handling procurement under ADB's International Competitive Bidding procedure or WB equivalent;

·      Familiarity with consultant selection under ADB's quality and cost based selection;

·      Full familiarity with national procurement laws and regulations;

·      Familiarity with FIDIC contracts management and dispute resolution mechanisms will be an advantage;

·      Excellent writing and speaking skills in English and Mongolian languages;

·      Good interpersonal skills to lead the PMUs work with different stakeholders;

·      Good computer skills (MS Office and Internet);

              

If you possess the above qualifications, please submit following documents in sealed envelopes to the address specifies below.

-       Cover letter

-       Resume

-       Copies of University diplomas and other certificates

-       Reference letters from two previous/current employers

 

 

 

Ministry of road and transport

government building-13

11 chinggis avenue

sukhbaatar district

ulaanbaatar-1425

mongolia

 

 

Tel/fax: 976-62263177,

e-mail – tugsbayar@mrt.gov.mn

 

Applications will be received between 09:00-12:30 a.m and 14:00-16:00 p.m until April 2016.

All applications must be copied to ADB Mongolia Resident Mission e-mail address:rmamatkulov@adb.org

 

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх