Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН ЗАР

2016/04/08
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН ЗАР

Монгол Улсын "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө", "Инновацийн тухай хууль”, “Зам, тээврийн салбарт инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр” /2015-2020/-ийг хэрэгжүүлэх, "эрдэмтэн судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох" зорилгоор эрдэмтэн судлаачдын дунд инновацийн төслийн саналаа ЗГ-ийн 2015.09.14-ний өдрийн 368 дугаар тогтоолоор баталсан “ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИ”-ийн хүрээнд боловсруулан 2016.04.20-ны дотор ЗТЯ-ны СБТХАГ-т ирүүлэн дэмжигдсэн төслүүдийг БСШУЯ-ы сонгон шалгаруулалтад хүргүүлэх болно. Үүнд:

 

Цөм технологид: Өндөр технологи

 

Тэргүүлэх чиглэлд: - Зам, барилгын материал үйлдвэрлэлийн технологи

-       Нэгдсэн тээврийн системийн дэвшилтэт технологи чиглэлүүд орж байна.

 

 

 

 

Инновацийн төсөлд тавигдах шаардлага:


1. эрдэм шинжилгээ, туршилт, сорилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон экспортын болон импортыг орлохуйц шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн төсөл байх;


2. эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээл (патент, диссертаци, эрдэм шинжилгээний тайлан г.м)-ээр баталгаажсан туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, технологи;


3. зардлын задаргаа, худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгах;

 
4. "инновацийн тухай хууль"-ийн 14, 15-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх;

 

Салбарынхаа хөгжилд мэдлэг оюунаа зарцуулж ажиллахыг уриалж байна.
 

 

ЗТЯ СБТХАГ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН ЗАР  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх