Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа

2016/04/05
Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа

Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын 2007 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уйлдуулан зохицуулах үүрэг бүхий Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийг 2015 онд Зам, тээврийн сайдын тушаалаар шинэчлэн баталсан юм. Шинэчлэгдсэн зөвлөлийн анхны хурал өнөөдөр Зам, тээврийн яаманд болж байна.

Хурлыг Зам, тээврийн сайд М.Зоригт нээж үг хэлэхдээ “Өнөөдөр иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангаж ажиллах эрх бүхий байгууллагын удирдлагууд энд цугларсан байна. АСЕМ болох гэж буйтай холбогдуулан Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл ойрын хугацаанд хийх 37 төрлийн ажлын төлөвлөгөө гаргасан байна. Энэ ажлаа өнөөдрөөс, яг одооноос хийж эхлэх хэрэгтэй байна. Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилт одоогоор 96 хувийн биелэлттэй гарсан байна. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд иргэний нисэхийн үйл ажиллагааны эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамаарах осол, зөрчил гараагүй байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын нисэхийн аюулгүй байдлыг хангах олон талт хөтөлбөрийн аудит шалгалтад өнгөрөгч оны аравдугаар сард хамрагдаж 94.2 хувийн дүн үзүүллээ. Хөтөлбөрийн хэрэгжилт хангалттай төвшинд байгаа ч энэ долдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах АСЕМ-ын дээд төвшний 11 дэх уулзалт манай улс иргэний нисэхийнхээ аюулгүй байдлыг өндөр дээд хэмжээнд хангаж чадсан эсэхэд бодитой дүн тавих шалгуур болно. Нислэгийн үеийн Монгол Улсын хил нэвтрэх үеийн болон нисэх буудлын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тохиолдож болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байх, шуурхай ажиллагааны шаардлагыг бүрэн хангах асуудал хамгийн чухал. Зөвлөлийн гишүүд та бүхэн өөр өөрийн хариуцсан ажлын чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудаа яг одоо, энд ярилцаж, шийдэлд хүрэх хэрэгтэй” гэлээ. 

Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх