Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2013/02/06

Усан могой жилийн сар шинийн босгон дээр Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уг хүндэтгэлийн уулзалтад зам, тээврийн салбарыг 1973-1982 онд толгойлж байсан Б.Энэбиш, сайд асан Р.Сандалхан зэрэг энэ салбарт нэгэн насны ажил амьдралаа зориулсан настан буурлууд хүрэлцэн ирсэн юм.

Салбарын сайдын хувьд Зам, тээврийн яамнаас хийж хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээс эхлээд салбар бүрт өрнөх бүтээн байгуулалтын цараа ихтэй ажлын тухай товч

танилцууллаа. Тэрбээр “Та бүхэнтэйгээ уулзсаны хувьд санал бодол, үнэтэй зөвлөгөөг тань сонсохыг хүсч байна. Учир нь та бүхний нас, амьдралын туршлага энэ салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг бодсон ч ахмад буурлуудын сургаал, зөвлөгөө бидэнд чухал байгаа юм. Та бүхэн ч цаашид ч салбар салбартаа үгээ хэлж, туршлагаа хуваалцаж, залгамж халаагаа бэлтгэхэд өөрсдийн боломжоороо туслах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Зам, тээврийн салбарын ахмадуудын хувьд “ Сар шинийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Бидний хувьд манай салбарт ямар бодлого хэрэгжиж, ямар ажил өрнөж байгаа тухай мэдээллийг чих тавин сонсдог. Зам, тээврийн яамны хувьд томоохон шинэчлэлүүдийг зоримог эхлүүлж байгаад талархалтай ханддаг. Хамгийн гол нь салбарыг шинэчлэх ажлуудаа зоригтой хийж дуусгах нь чухал байна” гэдгийг захиж байлаа.

Уулзалтын төгсгөлд А.Гансүх сайд ахмадууддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлээд гарын бэлгээ гардууллаа.

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх