Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.Зоригт Засгийн газар хоорондын хуралдаанд оролцоно

2016/03/22

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хоёрдугаар хуралдаан энэ  сарын 23-25-ны өдрүүдэд Сөүл хотноо болно. Хуралдаанд хорооны Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн сайд М.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид болон Солонгосын хэсгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёль тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм. Хамтарсан хорооны хуралдаан нь Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, дэд бүтэц, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг  дэмжихэд оршино.  Энэхүү хуралдаанаар хоёр орны эдийн засаг, зам, тээвэр, уул уурхай болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүдэд БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтыг татах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, гуравдугаар хуралдааны товыг тохирохоор төлөвлөөд байна.

М.Зоригт Засгийн газар хоорондын хуралдаанд оролцоно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх