Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагон туршилтын аялалд гарлаа

2016/03/22
 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагон туршилтын аялалд гарлаа

Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар дахь вагон депогийн инженер, техникийн ажилтнууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай вагон тоноглосон. Тэгвэл уг вагоныг өчигдөр 09.40 цагаас Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд залган туршилтын аялалд явуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос тэргэнцэртэй дөрвөн иргэнийг туршилтын аялалд оролцуулсан бөгөөд өргөх, буулгах механизмуудын хэвийн ажиллагаа болон тэргэнцэртэй иргэд зорчиход бэрхшээл тулгарах эсэхийг олж тогтоох гэнэ. Улмаар аялалаас ирэхэд нь гарсан дутагдлыг засч, ирэх долоо хоногоос байнгын ашиглалтад хүлээлгэж өгөх аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагон туршилтын аялалд гарлаа   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх