Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.Зоригт: Зам, тээврийн яам хар аргын тээврийг дэмжихгүй

2016/03/21
М.Зоригт: Зам, тээврийн яам хар аргын тээврийг дэмжихгүй

-Зам, тээврийн сайд М.Зоригт авто тээвэрчид болон ажил олгогчдын төлөөлөлтэй уулзлаа-

Өнөөдөр болсон уг уулзалтад ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгж болон ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцов.  Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, “Монгол тээвэр нэгдэл” компаниас хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм. Ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгж, ажил олгогч 40 гаруй компанийн, зохион байгуулагчдын оролцсон энэхүү уулзалтын үеэр Сайд М.Зоригт “Зам, тээврийн яам салбарынхаа хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллаж байна.  Тодруулбал, аль ч яамны сайдын шуурхайд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл суудаггүй. Харин манай яамны сайдын шуурхайд Монголын авто замчдын холбоо, Төмөр замчдын нэгдсэн холбоо, Авто тээвэрчдийн холбоо, “Монгол тээвэр нэгдэл”-ийн удирдлагууд сууж, асуудлаа тухай бүр нь ярилцаад шийдээд явж байгаа. Төрийн ажлын зарим чиг үүргийг мэргэжлийн холбооддоо даалгасан. Монголын авто замчдын холбоо зам барилгын компаниудад олгодог тусгай зөвшөөрлийг олгодог болсон. Бид цаашдаа авто тээврийн жолооч нараа сургалтад хамруулах, парк шинэчлэлд анхаарч ажиллана. Энэ уулзалтад ирэх ёстой зарим компанийн төлөөлөл алга байна. “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд үндэсний аж ахуйн нэгжээрээ тээвэр хийлгэдэггүй, тендерт оруулдаггүй. “Энержи Ресурс” зөвхөн өөрсдөө ачаа тээврээ хийдэг. Энэ мэт буруу жишгүүдийг болих хэрэгтэй. Үндэсний компаниуддаа боломж олгож, цэвэр зах зээлийн жамаар өрсөлдөж яагаад болохгүй гэж. Энэ асуудлыг зохицуулахад ЗТЯ шуурхай ажил зохион байгуулна. Зарим компани Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авалгүйгээр зам тавьж, өөрсдийн бүтээгдэхүүнээ тээвэрлэж байсан явдал гарсан.  Энэ мэт хар аргын тээврийг бид дэмжихгүй.  Цаашид ачаа тээвэр, авто тээврийнхэн 150 км тутамд ачааг пүүлэх, жолооч нарын түр амрах, хооллох цайны газар байгуулах ажлыг ЗТЯ хийнэ. Ачаа тээвэр эрхлэгчид маань хамгийн чухал нь дүрэм журам, стандарт, аюул осолгүй тээвэрлэлтэд анхаарч, нэгдсэн зохион байгуулалтад орох нь чухал байна.  Тяньжин-Замын Үүдийн боомт шиг Жинжоу-Бичигтийн боомтын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Транзит тээвэр, ачаа тээвэрлэлт, ажил нэмэгдэнэ гэсэн үг. Та бүхэн өнөөдрийн уулзалтаар ямар нэгэн шийдэлд хүрээрэй” хэмээн хэлсэн юм. 

 

М.Зоригт: Зам, тээврийн яам хар аргын тээврийг дэмжихгүй  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх