Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайд М.Зоригт: Агаарын болон авто тээврийн салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэнэ

2016/03/18
Сайд М.Зоригт: Агаарын болон авто тээврийн салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэнэ

-Тээврийн дээд сургуулийн оюутнууд ИНЕГ, МИАТ, ЧХОУНБ-ын үйл ажиллагаатай танилцлаа-

Зам, тээврийн сайд М.Зоригт, Тээврийн дээд сургуулийн Нисэхийн механикийн ангийн 18 оюутны хамт ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв, МИАТ компанийн Агаарын хөлгийн үйлчилгээний төв болон “Чингис хаан олон улсын нисэх буудал”-д ажиллалаа.  ИНЕГ болон Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн ажилтан албан хаагч нар Сайд М.Зоригтод ажлаа танилцууллаа.

Сайд М.Зоригт “Монголын иргэний агаарын тээврийн салбарт хэд хэдэн чухал ажил хийгдэж байна. Хөшгийн хөндийн ОУНБ ашиглалтад орох гэж байна. Хамгийн түрүүнд бидэнд чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Дотооддоо зарим мэргэжилтнүүдээ бэлтгэх ажил дутмаг байна. Төмөр замын дээд сургууль “Тээврийн” тодотголтой болсноор иргэний нисэхийн, авто тээврийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх ажилд голлон анхаарах хэрэгтэй. Ирэх долоо хоногийн сайдын шуурхайд Тээврийн дээд сургуулийн удирдлагуудыг суулгаж, санал бодлыг нь сонсож, мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд ЗТЯ, ИНЕГ болон агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн, АТҮТ хамтран ажиллах талаар ярилцъя. Онгоцны үйлчлэгч нараа заримыг нь дотоодод бэлтгэж яагаад болохгүй гэж. “Томас эйр” гэдэг хувийн компани өнөөдөр анх удаа дотооддоо нисэхийн сургуулиар боловсон хүчин, нисэгч бэлтгэж эхлэхэд бэлэн болсон байна. Төр, засаг, салбарын яам үүнийг дэмжиж ажиллаж байна. Нислэгийн хөдөлгөөний удирдагчдыг Монгол Улс дотооддоо бэлтгэж байсан. Олон улсын шаардлага өндөрссөнөөс гадаадад сургадаг болсон.  Зардал мөнгө хэмнэх үүднээс дотооддоо сургах боломжийг бид судалъя.

МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвд бараг онгоц угсрахуйц хэмжээний чадварлаг инженер мэргэжилтнүүд ажиллаж байна. Компанийнхаа ашиг орлогыг нэмэгдүүлдэг гол хүмүүс энд ажиллаж байна. Дотоодынхоо агаарын хөлгүүдээс гадны гадаадын авиакомпаниудын агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг хийж байна. Дэлхийн ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтайгаа өрсөлдөхүйц болсон. Энд чухал шаардлагатай орон тоог нэмж ажиллуулна. Шинэ нисэх буудал ашиглалтад ороход ч хэрэгтэй. ИНЕГ-ын дотоод ажлын зохион байгуулалт, байгууллагын соёлыг манай салбарын бусад бүх байгууллагад нэвтрүүлж ажиллахыг даалгаж байна. Ялангуяа авто тээврийн салбарт агаарын тээврийнхний осол, аюулгүй ажиллагааны дүрмүүд, ололтуудыг нэвтрүүлэх хэрэгтэй.

Оюутан залуус та бүхэнд боломж их байна. Зөвхөн үндэсний агаарын тээврийн салбарт биш гадны авиакомпаниудад ч ажиллах чадвартай, чадалтай мэргэжилтэн болох хэрэгтэй. Ингэхийн тулд яамны зүгээс багшлах боловсон хүчинд анхааръя.  Хүний нөөцийн бодлогод анхаарах нь их чухал байна” гэж ярилаа. 

Сайд М.Зоригт: Агаарын болон авто тээврийн салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх