Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайд М.Зоригт Беларусийн Шадар сайд В.И.Семашкотой уулзлаа

2016/03/16
Сайд М.Зоригт Беларусийн Шадар сайд В.И.Семашкотой уулзлаа

-“МАЗ” үйлдвэрийн зам засвар болон цэвэрлэгээний зориулалттай тусгай 40 машин авахаар боллоо-

 

 

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд Владимир Ильич Семашко 2016 оны 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Зам, тээврийн сайд М.Зоригттой ажлын уулзалт хийлээ.

            Зам, тээврийн сайд М.Зоригт хоёр улсын урт хугацааны найрсаг хамтын ажиллагаанд тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдгийг онцолж Беларусийн Шадар сайдын айлчлал хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгсөн чухал айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

            Талууд тээврийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд М.Зоригт сүүлийн жилүүдэд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, төмөр зам сүлжээг өргөтгөх, тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байгаа тухай мэдээлэл өгөв.

 

Монгол Улсын хэмжээнд хатуу хучилттай авто зам ихээр баригдаж байгаатай холбоотойгоор замын засвар арчлалтын асуудал чухлаар тавигдах болсон тул замын засвар, арчлалт хариуцсан байгууллагуудын техникийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Беларусь улсад үйлдвэрлэсэн замын засварын болон цэвэрлэгээний тусгай машин худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн төмөр замын салбарт ачааны вагоны паркийн шинэчлэл хийх шаардлага байгаа тул энэ чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсад ачааны вагон угсрах, засварлах депо байгуулахад хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцов.

 

Шадар сайд В.И.Семашко Беларусийн “МАЗ” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын нөхцөлд бүрэн тохиромжтой бөгөөд Европын сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэж байгааг дурьдаад тусгай машин механизм болон техникийг Монголд нийлүүлэх бүх талын боломж бололцоог бүрдүүлэх үүднээс Беларусийн Хөгжлийн банкны зээлийн санхүүжилт хийх боломжтойг мэдэгдээд хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцох замаар санхүүжилтийг шийдвэрлэхэд өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

 

Монголын талаас эхний ээлжинд МАЗ үйлдвэрийн зам засвар болон цэвэрлэгээний зориулалттай 40 ширхэг тусгай машиныг авахаар Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдэгдэв. Цаашлаад хот хоорондын зорчигч тээврийн автобус, автоцистерн, нисэх буудлын зорчигч тээврийн автобус, галын автомашин зэрэг тусгай зориулалттай машин нийлүүлэх талаар хамтран судлахаар боллоо. 

Сайд М.Зоригт Беларусийн Шадар сайд В.И.Семашкотой уулзлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх