Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЗЗА-ын компаниудын ажлыг дүгнэлээ

2013/01/22

Зам, тээврийн яамны сайд А.Гансүх болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон нар өчигдөр авто замын засвар арчлалт хариуцсан төрийн өмчит болон хувийн компаниудын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтыг нээж Зам, тээврийн сайд А.Гансүх хэлсэн үгэндээ “Энэ жил зургаан аймгийг цаашлаад 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын их ажил өрнөнө. Тиймээс бүтээн байгуулалтын томоохон ажлыг нугалахад гар бие оролцох та бүхэнд салбарын яам болон Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар саналаа хэлмээр байна. Яамны хувьд

энэ жилээс та бүхний ажлын хариуцлагыг өндөржүүлж байгаа. Гэхдээ ажиллах нөхцлөөр нь хангаагүй байж, өндөр шаардлага тавина гэдэг өрөөсгөл асуудал. Тиймээс ажиллах боломжоор хангахын тулд тулгамдаад байгаа асуудлыг чинь шийдэж өгнө” гэдгийг онцолж байлаа. Энэ үеэр авто замын засвар арчлалтын компанийн удирдлагууд нэг км замын засвар арчлалтын үнэлгээ хямд байгаагийн зэрэгцээ техник технологийн хүчин чадал, хүрэлцээ муу, хоцрогдсон байдаг талаархи зовлонгоо тоочиж байлаа.

23 авто замын арчлалтын компанийн удирдлагууд оролцсон уг уулзалтаар өнгөрсөн 2012 онд Зам, тээврийн яамтай байгуулсан олон улсын болон улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлын гэрээг дүгнэсэн юм. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн хувьд өнгөрсний тухай ярилцахаасаа илүүтэй энэ жил байгуулах гэрээгээ хэрхэн сайжруулах асуудалд анхаарч байлаа. Тэрбээр “Бид өнгөрсөнтэйгөө зууралдах бус маргаашийн төлөө урагшаа харж ажиллах ёстой. Тиймээс 2013 онд та бүхэнтэй байгуулах гэрээ буюу тоглоомын дүрэм тодорхой баймаар байна” гэдгийг юуны түрүүнд онцолж байлаа.

Тухайлбал, гэрээг дүгнэхдээ бүс нутгийн онцлогийг харгалзан үздэг үнэлэмж байх ёстой. Хур тунадас их ордог аймгийг говийн аймгуудтай нэгэн ижил шалгуураар дүгнэвэл өрөөсгөл болно гэх зэргээс эхлээд гэрээг тодорхой болгох тал дээр анхаарлаа хандуулж, ажил хэрэгч, санаачлагатай байхыг Зам, тээврийн яамны мэргэжилтнүүд болон, компанийн удирдлагуудад үүрэг өгсөн юм. Уг уулзалтаас авто замын засвар арчлалтын компанийн удирдлагууд засвар авахгүй байгаа авто замын жагсаалтыг гаргах, осол зөрчил байнга гардаг авто замын хар цэгийг мэдээлэх, замын мэдээлэх тэмдгийг улсын болон орон нутгийн замд тавих зэрэг асуудалд ажил хэрэгч саналыг ирэх сарын 15-ны дотор салбарын яаманд ирүүлэхээр боллоо.

АЗЗА-ын компаниудын ажлыг дүгнэлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх