Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.Зоригт: Ирэх сараас “Аэро Монгол” компани баруун аймгууд руу нислэг үйлдэнэ

2016/03/10
М.Зоригт: Ирэх сараас “Аэро Монгол” компани баруун аймгууд руу нислэг үйлдэнэ

Зам, тээврийн сайд М.Зоригт өнөөдөр ИНЕГ, МИАТ компани, “Аэро Монгол” компанийнхантай уулзлаа.  Ирэх сарын 16-наас эхлэн Улаанбаатар-Ховд, Ховдоос баруун аймгууд руу “”Аэро Монгол” компани нислэг үйлдэхээр болж байгаа юм. Энэ талаар М.Зоригт сайдаас тодрууллаа.

-МИАТ компанийн нэр дээр “Аэро Монгол” компани онгоц түрээсэлж баруун аймгууд руу нислэг үйлдэхээр болсон талаар тодруулах гэсэн юм?

-“Аэро Монгол” компани МИАТ компанитай хамтран баруун аймгууд руу нислэг үйлдэхээр болсон. Баруун аймгууд руу хотоос шууд нисэхэд 2-3 цаг зарцуулдаг. Энэ зайг богиносгох, хурдасгахын тулд ийм зохицуулалт хийж байна. Зах зээлийн эрэлт ч их байгаа. “Аэро Монгол” компани Улаанбаатараас Ховд аймаг руу, тэндээсээ Улаангом, Говь-Алтай руу нислэг үйлдэнэ. Зорчигч урсгал, онгоцны буудлын боломжоос шалтгаалан баруун аймгуудын сумд руу нисэх боломжтой.  “Хүннү эйр” компани ч Ховдоос Улаангом, Алтай чиглэлд “Аэро Монгол”-той хамтарч ниснэ. Ингэснээр баруун гурван аймгийн төвүүдийг холбосон нислэгтэй болж байгаа юм.

-“Аэро Монгол” компани МИАТ компанийн нэр дээр онгоц түрээсэлж авч байгаа гэсэн. Түрээсийн төлбөр мөнгөний тухайд?

-МИАТ компанийн нэр хүндийг ашиглаж онгоц түрээсэлж байна гэж хэлж болно. “CIT” компаниас онгоц түрээслэхээр тохиролцсон. Энэ долоо хоногт гэрээнд гарын үсэг зурна. Онгоцны сарын түрээс 200 мянган ам.доллар байх бөгөөд түрээсийн хугацаа эхний удаад 5 сар гэж тооцоолсон. Энэ хугацаанд “Аэро Монгол” компани өөрсдөө онгоцоо түрээслээд биеэ даагаад явчих боломжтой болно гэж харж байна. Цаашид түрээсийн гэрээг 2 жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой.  Үүнийг төрөөс хувийн хэвшилд үзүүлж байгаа дэмжлэг гэж ойлгох хэрэгтэй. 

М.Зоригт: Ирэх сараас “Аэро Монгол” компани баруун аймгууд руу нислэг үйлдэнэ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх