Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УНАДАГ ДУГУЙН ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ, УНАДАГ ДУГУЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016/02/29
УНАДАГ ДУГУЙН ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ, УНАДАГ ДУГУЙН ХЭРЭГЛЭЭГ  НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

            Зам, тээврийн яамнаас “Унадаг дугуйн замыг хэрхэн хөгжүүлэх, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” болон “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд хийгдсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар уулзалтыг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тус яамны хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтад Зам, тээврийн яам, Замын цагдаагийн газар, Зам, тээврийн хүрээлэн ТББ-ын төлөөллөөс гадна “Даян дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Жон Лайонс, Бельги Улсын Өргөмжит консул Жоель Каше, Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан, Ундаг дугуйтай Улаанбаатар төслийн ерөнхий зохицуулагч асан О.Сансархүү, “Cannondale Mongolia” ХХК-ийн захирал О.Ноож, “Оргил” унадаг дугуйн клубын захирал Б.Наранбаатар, “Ростов” ХХК-ийн захирал Я.Баярхүү нар оролцов.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 30 орчим мянган иргэн унадаг дугуйг зуны улиралд төдийгүй жилийн дөрвөн улиралд тогтмол унаж байгаа бөгөөд 2020 он гэхэд 100 мянгад хүрэх төлөв харагдаж байна. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд дэмжин ажиллаж төслийн хүрээнд төрийн 75 байгууллага унадаг дугуйн зогсоол байгуулсан байна.

Уулзалтад “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд хийгдсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, унадаг дугуйн замыг хөгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд дараах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй байна гэсэн санал санаачилгыг гаргав. Үүнд:

·         Цаашид дэлхийн жишигт хүрсэн хот болохын тулд унадаг дугуйн зөв, зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, зохицуулах;

·         Унадаг дугуй нь тээврийн хэрэгсэл тул унадаг дугуйн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөтэй болох, Зам, тээврийн яам тухайн асуудлыг бодлогын хүрээнд хариуцан хөгжүүлэх;

·         Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх талаар хамтарсан судалгаа хийх;

·         Унадаг дугуйн замыг хот төлөвлөлттэй холбон шийдвэрлэх;

·         Унадаг дугуйгаар ажилдаа ирж, очдог ажилчдыг байгууллагаас тодорхой хэмжээнд урамшуулах;

·         Унадаг дугуйн аюулгүй хэрэглээний талаар сургалт зохион байгуулах;

·         Унадаг дугуйг лизингээр худалдан авах боломжийг бүрдүүлэх;

·         Улаанбаатар хотын Сонгино хайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дахь замуудын тусгаарлах зурвас дээгүүр унадаг дугуйн зам барих,

·         Явган хүний ачаалал багатай замуудыг унадаг дугуйн замтай хослуулах,

·         Унадаг дугуйн замын стандартыг шинэчлэн боловсруулж батлуулах.

 

Дээрх ажлуудыг хийн хэрэгжүүлэхийн тулд бусад оронд хэрэгжүүлсэн шилдэг санал санаачилгыг судлан Монгол Улсад унадаг дугуйн хэрэглээг хөгжүүлэх төрийн бодлоготой болох, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлснээр замын ачааллыг бууруулах, бага зардлаар унадаг дугуйн зам барих боломжтой тул цаашид төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд энэхүү уулзалтын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллах нь зүйтэй гэж дүгнэв.

Уг санал санаачилгыг Зам, тээврийн яам, төрийн бус байгууллагуудаас гадна унадаг дугуйн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.

УНАДАГ ДУГУЙН ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ, УНАДАГ ДУГУЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх