Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайд М.Зоригт БНСУ-ын Элчин сайдтай уулзлаа

2016/02/29

 

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун өнөөдөр Зам, тээврийн сайд М.Зоригттой уулзлаа. Ирэх гуравдугаар сард Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан болох гэж байгаа бөгөөд энэ хуралдаанд Зам, тээврийн яам голлох үүрэгтэй оролцох юм. Зам, тээврийн сайд М.Зоригт  ирэх гуравдугаар сард БНСУ-д ажиллах бөгөөд энэ үеэр Далайн хэргийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яаманд очиж ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм.

Элчин сайд У Сун “Хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаанд Монгол Улсын Зам, тээврийн сайдын үүрэг оролцоо сайн байдаг” гэдгийг онцоллоо. 

Сайд М.Зоригт БНСУ-ын Элчин сайдтай уулзлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх