Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Манай улсын агаарын тээврийн зорчигч урсгал нэмэгджээ

2013/01/04

2012 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигч урсгал өмнөх жилийнхээс нэмэгджээ. 2012 онд тус буудлаар олон улсын зорчигч 744992, орон нутгийн зорчигч 349880 үйлчлүүлсэн нь 2011 оныхоос 27 хувиар өссөн байна. Мөн нислэгийн тоо 17 хувиар, ачаа тээвэр 7.0 хувиар өсчээ.

Нисэх буудлын ачаалал өсч байгаатай холбогдуулан зорчигч үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд үйлчилгээний технологийн зай талбай, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, зорчигч нэвтрүүлэх хурдыг

нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, олон улсын явагчдын танхимын зай талбайг өтгөтгөж, үүнтэй уялдуулан үзлэгийн аппаратын тоог, нэмэгдүүлж, аюулгүй байдлын үзлэгийн цэгийн байршлыг өөрчлөн, зорчигчдод зориулсан 3 гарц, албан гарц 1, орон нутгийн үзлэгийн цэгийг 2-оор нэмэгдүүлжээ.

Зорчигч үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд үйлчлэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэх үүднээс цаашид зорчигч үйлчлүүлэгчдэд зөвхөн такси үйлчилгээ бус нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх судалгааг хийж, холбогдох байгуууллагуудад танилцуулсан бөгөөд нийтийн тээврийн зогсоол байгуулах хөрөнгөний асуудлыг энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаад байгаа юм.

Манай улсын агаарын тээврийн зорчигч урсгал нэмэгджээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх