Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2016/02/19

Зам, тээврийн яам нь Улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалт, шинэчлэлтийн ажлын 2016 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засварын зураг төсөл боловсруулах ажил болно.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн         14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд: 

·      Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх авто зам, гүүрийн зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар

·      Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл

·      Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/

·      Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт/

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10-16 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 02 дугаар сарын 29ы өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Гадаадын этгээд мэдүүлэг ирүүлэх эрхгүй.

Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

 

 

Хаяг: Зам, тээврийн яам

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын

 мэргэжилтэн С.Мөнхбат

Утас: 62263208

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх