Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Шинэ нисэх буудал барих ерөнхий гүйцэтгэгчид үнийн саналаа ирүүллээ

2012/12/28

Олон улсын шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 оны тавдугаар сард байгуулсан билээ. Тиймээс уг барилгын ажлын зураг төслийг Япон Улсын “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд 2009-2011 онд боловсруулж дуусгасан. Энэхүү зураг төслийн дагуу нисэх буудлын үндсэн барилга байгууламжуудыг барих ажлыг Японы барилгын мэргэшсэн байгууллагууд гүйцэтгэхээр зээлийн гэрээнд заасан юм.

 

Үүний дагуу өнгөрсөнд Зам, тээврийн сайдын тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг явуулж, санал хүлээн авах ажиллагаа болсон. Үнэлгээний ажлыг хоёр үе шаттай хийх бөгөөд эхний техникийн саналыг хүлээн авах ажил арваннэгдүгээр сарын 09-нд болсон юм. Харин өнөөдөр Шинэ нисэх буудал барих төслийнхөн ерөнхий гүйцэтгэгчдээс санхүүгийн саналыг хүлээн авсан юм.

Шинэ нисэх буудлыг барих төслийн дарга Н.Энхбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Шинэ нисэх онгоцны буудал барих тендерт Японы Мицубиши Чиёода компанийн түншлэлийн үнийн саналыг сая хүлээн авлаа. Үнийн саналыг одоогоор хэлэх боломжгүй байна. Зээлдэгч Жайка байгууллагын худалдан авах журмын дагуу үнийн саналыг бид дахин нягталж, хэлэлцсэний дараа нийтэд зарлана. Шинэ нисэх онгоцны буудлыг 40 жилийн хугацаатай хөнгөлттэй зээлээр барих юм. Эхний 10 жил хүү төлөхгүй бөгөөд, сүүлийн 30 жилд жилийн 0.2 хувийн хүүтэйгээр эргэн төлөх юм” гэдгийг онцлов.

Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудлыг 43 сарын дотор ерөнхий гүйцэтгэгчид барьж дуусгах бөгөөд бүтээн байгуулалтын ажил 2013 оны дөрөвдүгээр сард эхлэх юм. Шинэ нисэх онгоцны буудал баригдсанаар манай улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ шатанд гарна. Шинэ нисэх буудал нь 2016 оны 10 сард ашиглалтад орох бөгөөд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай аж. Энэ нь орчин үеийн стандартаар тоноглогдсон зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралттай зурвас, нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжийн хамт баригдах юм. Монгол-Японы хамтарсан төслийн багийн инженерүүд цаашид шинэ нисэх буудлыг жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нөөцлөсөн төлөвлөлтийг хийгээд байгаа юм байна.

Шинэ нисэх буудал барих ерөнхий гүйцэтгэгчид үнийн саналаа ирүүллээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх