Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны төлөөлөгчидтэй хийсэн уулзалт

2015/12/09
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны   төлөөлөгчидтэй хийсэн уулзалт

2015 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны Сайд нарын 14 дэх уулзалтаар КАРЕК-ийн гишүүн орнуудын тээврийн коридоруудын аюулгүй байдлыг хангах, 2020 он гэхэд зам, тээврийн ослоор нас барагсадын тоог 50 хувь хүртэл бууруулах зорилго бүхий Сайд нарын 10 үйл ажиллагааны тунхаглалыг дэмжин баталсан.

 

Энэ ажлын хүрээнд КАРЕК-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтнүүд Монгол Улсад 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ны хооронд ажиллаж, Монгол Улсын Зам, тээврийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөн судлалын институт, Ачаа тээвэр эрхлэгчдийн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарсан уулзалтыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус яаман дээр амжилттай зохион байгууллаа.

 

Уулзалтыг тус яамны АЗТБХЗГ-ын Автотээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм удирдаж, тус яамны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

 

Уулзалтаар Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, ослоор нас барагсад болон гэмтэгсэдийн статистик мэдээлэл, мэдээллийн сангийн ашиглалт, бүрдүүлэлт, ослын өмнөх ба дараах тусламж үйлчилгээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх төрийн бодлого, стратеги, хөрөнгө оруулалт, 2015 онд шинэчлэн батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он), Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар яамны зүгээс танилцууллаа.

 

Мөн Эрүүл мэнд, спортын яамны зүгээс ослын өмнөх болон дараах үйлчилгээний талаарх бодлого, хэрэгжилтийг танилцуулсан бол тээврийн бусад төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн зүгээс Монгол Улсын тээвэрлэлтийн өнөөгийн байдал, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах арга зам, удирдлага, хяналтын төхөөрөмжүүдийн ашиглалт, хангамж, тээвэрлэлтийн болон аюулгүй байдлын судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой өөр өөрсдийн саналыг КАРЕК-ийн мэргэжилтнүүдэд тавилаа.

 

КАРЕК-ийн төлөөлөгчдийн зүгээс гишүүн орнуудын тээврийн коридорын аюулгүй байдлыг хангах үүднээс уг 10 орныг хамарсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг боловсруулах, уг стратегид аюулгүй зам, аюулгүй тээврийн хэрэгсэл, ослын дараах тусламж үйлчилгээний талаарх асуудлыг тусгахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн чадавхийг сайжруулах сургалт семинарыг гишүүн орнуудын хүрээнд үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, Монгол Улс хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр эрх зүйн бичиг баримтаа шинэчлэн, тодорхой үр дүнд хүрч байгааг сайшаан, цаашид дээр дурдсан стратегид Монгол Улсын зүгээс оруулах саналаа КАРЕК-т албан ёсоор хүргүүлэх нь зүйтэй болохыг мэдэгдлээ. 

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны төлөөлөгчидтэй хийсэн уулзалт  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх