Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс...

2015/12/02
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс...

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч сарын 26 буюу Улс тунхагласан баярын өдрөөр олон нийтэд хандаж, Засгийн газраас сүүлийн 3 жилд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа тайлагнасан юм. Түүний мэдэгдлээс, зам, тээврийн салбарынхны ажлыг үнэлсэн, томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурьдсаныг хэсэгчлэн хүргэе.

 

-Хөрөнгө санхүүжилтийн хүндрэлтэй байсан ч 12 чиглэлд 1061 км зам тавихаас 900 илүү км урттай шинэ замаа энэ жил тавьж чадлаа. Холын зам уртсахын хэрээр хот, хөдөө ойртож байна. Инженерийн хийцтэй, иж бүрэн таван бетонон гүүрийг ашиглалтад орууллаа. 21 аймгийн төвтэй холбогдох бүх чиглэлийн замын бүрдэл хэсэг бүхэн буух эзэнтэй, буцах мөртэй болсон. Ирэх онд цаг нартай уралдан, замаа тавьж, 21 аймгийн төвөө нийслэлтэй засмалаар холбох түүхэн зорилтдоо хүрнэ. Мянганы, бас мянгуужингийн гэж нэрлэгддэг байсан мөрөөдөл биелэх цаг, газар ойртлоо. Мөрөөдөл биелж болдгийг тавьсан замын урт, цагаа, түлшээ хэмнэж, нутагт нь ойртсон хүмүүс өөрсдөө хэлнэ. 2012-2015 онд, сүүлийн 3 жилд Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газрын үед барьсан замын урт, нэмсэн эрчим хүчний хэмжээ 1990 оноос хойших бүтэн 25 жилийн нийт хэмжээнээс илүү гарлаа. 25 жилд тавиагүй урт замыг сүүлийн 3 жилд тавьж амжлаа. 8 дахин өндөр хурд. 25 жилд үйлдвэрлээгүй эрчим хүч нэмлээ. 8 дахин илүү хүч.

 

- Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд шинээр транзит танхим нээлээ. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаасаа илүү хурдацтай, өнөөдөр 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг.

 

-Бүтээн байгуулалтынхаа том төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй үргэлжлүүлнэ. Тавантолгойгоос урагш болон зүүн тийш тавих төмөр замын бүтээн байгуулалтаа хавраас эхлүүлнэ. Төмөр замын бүтээн байгуулалтаа Япон, Хятадын талын хөрөнгө оруулалт, шаардлагатай бол олон улсын банкны санхүүжилтээр шийдвэрлэх болно.

 

-Улаанбаатар Төмөр замд дохиолол холбоог шинэчилж буй ажлаа эрчимжүүлэн дуусгаж, ачаа нэвтрүүлэх хүчин чадлаа 6 сая тонноор нэмнэ. Ирэх онд манай нутаг дэвсгэрээр 3 сая тонн нефтийн бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх гэрээг ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулж чадлаа. Сүүлийн хэдэн жил ачаа эргэлт нь саарч байсан Монголын төмөр зам эргэн сэргэх галт тэрэг хөдөллөө.

 

-Улаанбаатар хотод анхны хурдны зам Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлаас орж ирнэ. УБ хотоос зүүн тийш гардаг гол урсгал, ачаалал ихтэй чиглэл болсон Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл өргөн, шинэ зам барих ажлыг ирэх хавар Хятад Улсын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлнэ. Замын хөгжлөө даган хот хоорондын зорчигчдыг тохь тухтай, унтаж амрах боломжтой шинэ 200 автобусаар хангах ажлыг зохион байгуулна.

 

-“Монгол цэрэг-Бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг шинэ төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн гол ач холбогдол нь бүтээн байгуулалтдаа ч гол нь бус, төмөр зам, авто зам барьж, цэргийн алба хаалгах гээд байгаадаа ч бус, хийх ажилгүй, нийгмийн унтаа байдалд байгаа, хөдөлмөрлөх, хийх, бүтээх бололцоотой, бүхэл бүтэн нийгмийн нэг шинэ үеийг хөдөлгөөнд, идэвхтэй, утга учиртай амьдралд татан оруулахад оршиж байгаа юм аа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс...  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх