Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тээврийн хэрэгслийг шинэчлэгдсэн журмын дагуу бүртгэнэ

2012/12/15

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Агаарын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.,5.2. дахь заалтуудыг үндэслэн №12/22 тогтоол гаргасан байна. Энэхүү тогтоолд “Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 176 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор стандартын шаардлага хангаагүй авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь

зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй, гарал үүслийн гэрчилгээгүй, бүх төрлийн асбестан бүтээгдэхүүн, дугуй шүүлтүүрийг хилээр нэвтрүүлэхийг зогсоох, гадаад орнуудад ашиглаж байсан авто тээврийн хэрэгслийг тухайн улсын техникийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй импортлохыг хориглох” зэрэг ажлуудыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосон билээ.

Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны журмын 2.1.2.-т “ашиглагдаж байгаад импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн тухайн улсын эрх бүхий байгууллагаас техникийн шаардлага хангаж байгааг тодорхойлсон дүгнэлт, бүртгэлээс хассан тухай тодорхойлолт, тэмдэглэл” гэсэн утгыг нэмсэн бөгөөд эдгээр заалтуудыг хэрэгжүүлэхээр Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрынхан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдсэн журмын дагуу ажиллахаар болжээ.

Тээврийн хэрэгслийг шинэчлэгдсэн журмын дагуу бүртгэнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх