төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТХТ-ийн захирал Б.Мандат: Зам засвар арчлалтын компаниуд энэ сарын 1-нээс бэлэн байдалд ажиллаж байна

2015/11/16
ЗТХТ-ийн захирал Б.Мандат: Зам засвар арчлалтын компаниуд энэ сарын 1-нээс бэлэн байдалд ажиллаж байна

Авто замын засвар арчлалтын компаниудын өвөлжилтийн бэлтгэл хэр байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Б.Мандатаас тодрууллаа.

 

-Сүүлийн хэдэн өдрүүдэд орон нутагт цас орж эхэллээ. Аймгуудын авто замын засвар арчлалтын компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Зам, тээврийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 219 дүгээр тушаал болон “2015-2016 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу засвар арчлалтын компаниуд өвөлжилтийн бэлтгэлээ ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 26 авто замын засвар арчлалтын компанийн 18 /ШАХ/ Шуурхай ажлын хэсэг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр зам давааны бэлэн байдлыг хангаж буй мэдээллийг бидэнд ирүүлж байна. Нийт засвар арчлалтын компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хийсэн ажлын дэлгэрэнгүй тайланг энэ сарын 18-ны өдөр авч хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 

-Дээрх авто замын засвар арчлалтын компаниудын хүн хүч, машин механизмын хүрэлцээ хангалттай байгаа юу?

-Нийт 26 авто замын засвар арчлалтын компаниас “Баянчандмань АЗЗА” ТӨХК, “Сүхбаатар АЗЗА” ТӨХК-иудад засвар арчлалтын машин механизм байхгүй учраас зайлшгүй худалдан авах шаардлагатай байна. Мөн Дархан, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл АЗЗА ТӨХК-иудад машин, техник дутагдалтай байгаа. Бусад авто замын засвар арчлалтын компаниудын хүн хүч машин, механизм бүрэн бэлэн байдалд байгаа.

 

-Зам даваа цасанд боогдсон болон хальтиргаа гулгаа үүссэн үед зам дээр цацах бодисуудыг засвар арчлалтын компаниуд хангалттай хэмжээнд нөөцөлж чадсан уу?

-АЗЗА ТӨХК-иудын хувьд засвар арчлалтын болон төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлээ энэ оны 8 дугаар сараас хойш авч чадаагүй хүлээгдэж байгаа нь цаашид ажил гүйцэтгэхэд хүндрэл бэрхшээл их болж байна. Тийм хэдий ч засвар арчлалтын компаниуд маань өөрсдийн боломжийн хэрээр авто замын гулгаа үүссэн үед хэрэглэх бодисыг нөөцөлж байгаа.

 

-Авто замын засвар арчлалтын компаниудад хандаж өвлийн улиралд хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгнө үү!

-Манай төвөөс гаргасан “Авто зам, замын байгууламжийн бэлэн байдлыг хангаж ажиллах” болон “Шуурхай ажлын хэсгүүдийн ажиллах тухай” журамд заасан ажлуудыг мөрдөж ажиллах, цаг уурын онцгой нөхцөл үүссэн тохиолдолд мэдээллийг түргэн шуурхай бидэнд мэдэгдэж байхыг орон нутгийн авто замын засвар арчлалтын компанийнханд болон жолооч нартаа анхааруулмаар байна.

 

-Олон улсын болон улсын чанартай авто замаар өвлийн улиралд зорчиж буй жолооч тээвэрлэгч нарт хандаж зөвлөмж өгнө үү.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж,техникийн шаардлага, бүрэн бүтэн байдлыг хангасан, өвлийн стандартын дугуйтай автотээврийн хэрэгслээр болгоомж, анхааралтай хурдаа тохирууланз орчиж, байхыг зөвлөж байна.

         

 Шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт:

 

АЗСАБЗХХ-ийн дарга

Х.Хүрэлсүх

99832599

АЗСАБЗХХ-ийн ахлах

мэргэжилтэн

Х.Баяртогтох

99996832

АЗСАБЗХХ-ийн

мэргэжилтэн

Г.Хоролсүрэн

99076558

АЗСАБЗХХ-ийн

мэргэжилтэн

Б.Энхбат

99199154

АЗСАБЗХХ-ийн мэргэжилтэн

М.Мягмаржаргал

99614442

Зам, тээврийн хөгжлийн төв

 

70002413,94722413

 

 

            

ЗТХТ-ийн захирал Б.Мандат: Зам засвар арчлалтын компаниуд энэ сарын 1-нээс бэлэн байдалд ажиллаж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх