Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МИАТ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

2015/11/16
МИАТ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

 

“МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрынхан өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад зохион байгуулагдсан Азийн бүсийн Техник үйлчилгээний байгууллагуудын олон улсын үзэсгэлэн яармагт  хоёр дахь удаагаа оролцлоо. 

 

Агаарын хөлгийн засвар үйлчилгээний зах зээлд 2014 оны байдлаар дэлхийн хэмжээнд 62,0 тэрбум ам.доллар эргэж байгаагаас Азийн бүс нутагт 27 орчим хувь буюу 16,7 тэрбум ам.доллар болж байна. Судалгаанаас харахад ирэх 10 жилд Азийн бүс хамгийн хурдацтайгаар өсч агаарын хөлгийн тоо 7150-иас 11370 болж 4200 орчмоор буюу 59 хувиар нэмэгдэн зах зээлийн хэмжээ нь 21,6 тэрбум ам.доллар болохоор байна.

 

Үзэсгэлэнгийн үеэр “Japan Airlines” (B767-300 44ш, В737-800 50ш), “Lion Air” (В737-800 30ш, В737-900 71ш), “Vietjet” (A320-200 22ш), “Jetstar Pacific” (A320-200 10ш), “New Gen” (В737-400 4ш, В737-800 2ш), “Asian Atlantic Airlines” (B767-300 2ш) зэрэг авиа компаниудын төлөөлөгчидтэй тусгайлан уулзаж бүс нутгийн хэмжээнд байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж шинэ хэрэглэгч, шинэ зах зээлд хүрэх алхам, зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгч байгууллагуудын судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, салбарын тэргүүн туршлага зэрэгтэй танилцсан байна.

 

МИАТ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх