Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яамны салбарын залуу ажилтнуудад ТОСК байрны 50 квот өглөө.

2016/01/19
Зам, тээврийн яамны салбарын залуу ажилтнуудад ТОСК байрны 50 квот өглөө.

 

ТОСК-иас Зам, тээврийн яамны салбарын залуу боловсон хүчин, мэргэжилтнүүдийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор байрны 50 квот өгөхөөр болсон билээ. Тэгвэл энэ ажил өнөөдөр биеллээ олж, талууд хамтран ажиллах гэрээндээ гарын үсэг зурлаа. Энэ үйл явдал Монголд анхных нь болж байгаа бөгөөд Зам, тээврийн сайд М.Зоригт “Бид залуу мэргэжилтнүүдээ дэмжиж ажиллах ёстой. Бид танайхаас өгч байгаа энэ байрны урьдчилгаа төлбөрийн оронд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хороолол доторхи зам, талбайг тохижуулах, ногоон байгууламж барих, хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах гэхчлэн ахуйн ажлуудад салбарын залуучуудынхаа боломж бололцоог дайчлан ажиллаж болох юм” гэдэг саналыг тавилаа. Түүнчлэн энэ удаагийн 50 байрны квотоо 500 болгон нэмж өгөөрэй хэмээн ТОСК-ийн захирал Т.Гантулгад хэлсэн юм. 

 

 

Зам, тээврийн яамны салбарын залуу ажилтнуудад ТОСК байрны 50 квот өглөө.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх