Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Т.Ариунбаатар: ГТХЗНТ-ийн барилгын газрын асуудлыг яаралтай шийдэх үүргийг сайд өгсөн

2015/10/13

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн (УТҮГ) захирал Т.Ариунбаатартай ярилцлаа.

 

-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв хоёр жилийн өмнө байгуулагдсан юм байна. Энэ ямар учиртай байгууллага вэ. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 91 дүгээр тогтоолын дагуу төмөр замын суурь бүтцийн хэмжээнд  хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг уялдуулан зохион байгуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв (ГТХЗНТ) анх байгуулагдсан.

-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга барих газрыг чөлөөлөх шийдвэрийг шүүх гаргасан байхад УБТЗ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хоёр жил болж байгаа тухай асуудал Сайдын шуурхай дээр яригдсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Анх  Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ГТХЗНТ-ийн барилгыг барьж бүрэн ашиглалтад оруулна гэж тусгаж өгсөн. Энэ ажлын хүрээнд Зам тээврийн сайд А.Гансүх 2013 онд УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндоржид үүрэг өгснөөр тус төвийн барилгыг УБТЗ-ын дохиолол холбооны 2-р ангийн хашаанд байрлах, ашиглах боломжгүй гэсэн акттай дан барилгыг нурааж барих нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд манай төв нь тус газрыг хууль дүрмийн дагуу нийслэлийн өмчийн харилцааны газар болоод нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газруудаас зохих зөвшөөрлийг авч Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших газрын гэрчилгээ авсан. Үүний дараагаас барилгын үйл ажиллагааг эхлүүлэх гэсэн боловч тус байранд өмнө нь түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан “Жемнэт” гэх хувийн компани байраа суллаж өгөөгүйн улмаас энэ асуудал шүүхийн байгууллага дээр очсон. Тухайлбал, манай зүгээс 2013 оны долоодугаар сарын 3-ны өдөр газар чөлөөлүүлэх тухай асуудлаар УБТЗ-тай шүүхдэж “УБТЗ нь тус газрыг бүрэн чөлөөлж өг” гэсэн 1339 тоот шүүхийн шийдвэр гарсан. Харин УБТЗ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд 2014 оны 4 сарын 16-ны өдөр “Жемнэт” компанитай дахин шүүхдэлцэж Дүүргийн иргэний шүүхээс “Жемнэт” компанийг түрээсийн байраа чөлөөл гэсэн шийдвэр гаргасан. Ийм л зүйл болсон.

-Зам тээврийн сайд М.Зоригт  өчигдөр (2015.10.12) нөхцөл байдалтай биечлэн танилцаж, УБТЗ, “Жемнэт” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Сайд энэ үеэр ямар үүрэг даалгаврыг талуудад өгсөн бэ?

-“Жемнэт”-ийн байрлаж байгаа уг барилгыг 2007 онд Төмөр замын тээврийн хяналтын албаны улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ажлын байрны зориулалтаар хүн ашиглаж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжгүй гэсэн акт гарсан байдаг. Барилга барихтай холбогдуулж газар чөлөөлүүлэх тухай асуудал ганц энэ удаад ч хөндөгдөж байгаа зүйл биш. 2013 оноос эхлэн газрын асуудлыг шийдвэрлэ гэсэн боловч шийдвэрлэгдэхгүйгээр хоёр жил орчим болсон. Харин салбарын сайдаар М.Зоригт томилогдсоны дараа бид энэхүү газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсны дагуу сайдын шуурхай дээр энэ асуудал яригдаж УБТЗ ХНН-ийн удирдлагуудад газар чөлөөлүүлэх асуудлаар тодорхой арга  хэмжээ ав гэдэг үүрэг даалгаврыг биечлэн өгсөн. Гэсэн хэдий ч сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас сайд өөрийн биеэр өчигдөр энэ байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Сайдын зүгээс энэ үеэр нөхцөл байдалтай танилцаад энэ барилгыг төмөр замын үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулах,  мөн УБТЗ ХНН-ийн удирдлагуудад “Жемнэт” ХХК-ийг тус байрнаас яаралтай гаргаж, газар чөлөөл гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Түүнчлэн энэ асуудлыг шийдвэрлэгдтэл УБТЗ ХНН-ийн ерөнхий инженерээр ажиллаж байгаа Ц.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг ажлаас түр чөлөөл гэдгийг УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч А.В.Ушаковт сануулсан байгаа. Учир нь Ц.Бат-Эрдэнэ нь “Жемнэт” компанийн сео-гоор ажиллаж байсан хүн учраас ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзсэн юм. 

Т.Ариунбаатар: ГТХЗНТ-ийн барилгын газрын асуудлыг яаралтай шийдэх үүргийг сайд өгсөн  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх