төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Шинэ замын нээлтийн дугуйн уралдаан амжилттай боллоо

2015/10/06

Холбооны бүгд найрамдах Герман улсын Сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Багц-2 буюу Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилттай авто замын нээлт өнгөрөгч бямба гарагт боллоо. Нээлтэд Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын дэд дарга М.Энхболд болон албаны хүмүүс оролцлоо.  Барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын China Railway First Group болон "Очирням" ХХК-иудын түншлэл ажиллаж, ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм. Шинэ замын нээлтэд зориулсан дугуйчдын уралдаан мэргэжлийн, сонирхогчдын гэсэн 2 ангиллаар боллоо.

Сонирхогчдын дугуйн эрэгтэй 8 км, эмэгтэй 4 км зайн уралдаанд:

Эрэгтэй:

I-байр Балжинням Наранбулагхан ХХК

II-байр Алтангэрэл Ай Си Ти Сайн консалтинг ХХК

III-байр Золмандах Ай Си Ти Сайн консалтинг ХХК

Эмэгтэй:

I-байр Н.Энхцэнгэл Наранбулагхан ХХК

II-байр Жавзанпагма Наранбулагхан ХХК

III-байр Сарантуяа Ай Си Ти Сайн консалтинг

Мэргэжлийн дугуйчдийн 29,36км зайн уралдаанд:

Эрэгтэй:

I-байр Б.Наранхүү Аттила дугуйн клуб

II-байр Б.Мягмарсүрэн Аттила дугуйн клуб

III-байр Билгүүнжаргал Авто зам дугуйн клуб

IV-байр Б.Баянжаргал Аттила дугуйн клуб

V-байр Ц.Мөнхчулуун Оргил дугуйн клуб

Эмэгтэй:

I-байр Х.Сугаржав Аттила дугуйн клуб

II-байр Ж.Өлзийсолонго Авто зам дугуйн клуб

III-байр А.Энхзул Хан-Уул БТСХ

IV-байр Ц.Дайриймаа Аттила дугуйн клуб

V-байр Г.Ариунгэрэл Аттила дугуйн клуб

 

Шинэ замын нээлтийн дугуйн уралдаан амжилттай боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх