Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АСЕМ-д бэлтгэх ажлын дэд хороо хуралдлаа

2015/10/06

Зам, тээврийн сайд М.Зоригтоор ахлуулсан АСЕМ-д бэлтгэх ажлын хэсгийн дэд хороо дөнгөж сая хуралдлаа. Уг дэд хороо нь АСЕМ-ийн уулзалтын зам тээвэр, харилцаа холбоо, нисэхийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм.  АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Нисэх-Яармагийн чиглэлийн замын гэрэлтүүлгийг шинэчлэх болон Богд уулын арын 17,1 км замд шинээр гэрэлтүүлэг тавих, Сөүлийн гудамж, Дамдинсүрэнгийн гудамжны авто замуудыг шинэчлэх, Замын цагдаагийн газраас Маршалын гүүр хүртэлх авто замыг шинэчлэн өргөтгөх зэрэг ажлуудыг хийх юм.

Өнгөрөгч амралтын өдөр Зам, тээврийн сайд М.Зоригт Автозамчин залуучуудын холбооны залуусын санаачилгаар Нисэхийн тойргоос Яармагийн зам дагуух замын гэрэлтүүлгийг сольж, асалтын байдалтай танилцсан. Шинээр сольсон гэрэл нь эрчим хүч бага зарцуулдаг, цахилгааны хүчдэлээс шалтгаалж шатдаггүй, жигд гэрэлтүүлэгтэй гэхчлэн давуу талтай гэдгийг онцолсон юм. Замын энэхүү гэрэлтүүлгийг шаардлагатай гэж үзвэл замын үлдсэн хэсэг болон Богд уулын арын замын гэрэлтүүлэгт ашиглаж болох юм гэдэг саналыг Ажлын хэсгийн дэд хорооны хуралдааны үеэр Зам, тээврийн сайд М.Зоригт хэлсэн юм. 

АСЕМ-д бэлтгэх ажлын дэд хороо хуралдлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх