Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"Нэгдсэн тээврийн систем" сэдэвт семинар боллоо

2012/11/22

Зам тээврийн яам, БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтран “Нэгдсэн тээврийн систем” сэдэвт семинарыг өнөөдөр/2012.11.22/ зохион байгуулж байна.

Бээжингийн зам харилцааны их сургууль нь БНХАУ-ын Боловсролын яамны харъяан дахь бүх Хятадын хэмжээний тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд анх 1896 онд байгуулагдсанаас хойш эдүгээг хүртэл 100000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн төгсгөсөн байна. Уг сургууль нь бүх Хятадын голлох 1-р зэргийн мэргэжлээр Зам, тээврийн инженер, Мэдээлэл, холбооны инженер, 2-р зэргийн мэргэжлээр Үйлдвэрлэлийн эдийн засаг, Гүүр, хоолойн инженер болон доктор, магистрын зэргийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэн гаргадаг байна.

Семинарт БНХАУ-ын Бээжингийн зам харилцааны их сургуулиас Шю Югонг, Лю Янкию, Цай Байген, Рон Чаохи, Сүн Куаншин, Мао Бахуа, Шао Чунфү, Фан Лей нарын эрдэмтэн, профессорууд оролцож, дараахь сэдвийн хүрээнд илтгэл тавьж байна. Үүнд:

- Дэлхийн өндөр хөгжилттэй улсуудын нэгдсэн тээврийн төлөвлөлтийн туршлага,

- Нэгдсэн тээвэр болон эдийн засаг-нийгмийн хамаарал

- Нэгдсэн тээврийн төлөвлөлтийн асуудлууд, амжилттай боловсруулах арга замууд

Семинарт холбогдох яам, агентлагууд болон салбарын төрийн бус байгууллагын төлөөлөгч 100 орчим хүн оролцож байна.

"Нэгдсэн тээврийн систем" сэдэвт семинар боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх