Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

2020/03/01

 

Тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Тусгай зөвшөөрөл авах иргэн хуулийн этгээдийн хүсэлт.
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
  3. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /техникийн хяналтын үзлэгт орсон тэмдэглэгээ, улсын байцаагчийн гарын үсэг, тамга тэмдэг./
  4. Усан замын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх.
  5. Даатгалын гэрээ:
    1. Жолоочийн хариуцлагын даатгал
    2. Зорчигчдын амь насны даатгал
    3. Жолоочийн амь насны даатгал /жолоочийг ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээд/
  6. Усчин аврагчийн гэрчилгээ/Гадаад улсынх байж болно/
  7. Аялалын маршрут /Эрх бүхий этгээдээр батлуулсан/
  8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
  9. Эдгээр баримт материалыг бүрдүүлээд lisence.mrtd.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Тодруулга өгөх ажилтан: Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар, Утас: 51263186

 

 

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх