Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Нарны гүүр”-ийг нээлээ

2012/11/04

 

“Нарны гүүр”-ийн албан ёсны нээлт яг одоо болж байна. Нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон Улсаас манай улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, гүйцэтгэгч байгууллага болох “Жи Эф И инженеринг”-ын удирдлагууд ажилчид болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл ороцлоо.

Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар Нарны замыг Их тойруугийн Энгельсийн гудамжтай төмөр зам дээгүүр холбосон энэхүү гүүрэн гарцын төслийг 2009 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн. Төслийн нийт өртөг 3,7 тэрбум иен бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр Япон улсын “Жи Эф И инженеринг”, зөвлөхөөр “ Си Ти Ай

инженеринг” компани ажиллаж төслийг хугацаанаас нь нэг сарын өмнө ийнхүү амжилттай дуусгаад байгаа юм. Энэ гүүрэн гарц нь Төмөр замын хөдөлгөөнд саад болохгүйгээр Япон улсын дэвшилтэт технологиор баригдсан ган гүүр юм. Гүүрийн урт 262 метр, хойд урд дөхөх замууд 353 метр , нийт 895 метр урт, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй. Мөн явган хүний зам, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух явган хүний шат бүхий авто замын иж бүрэн байгууламж юм. Нарны гүүр ашиглалтад орсноос хойш 20 жилийн хугацаанд их засвар хийх шаардлагагүй.

Цаашдаа тогтмол хугацаанд засвар, арчилгаа хийгээд байвал 100 жил ч ашиглах боломжтой гэж японы мэргэжилтнүүд онцолж байсан юм. Ийнхүү Монгол Улсад анх удаа Япон улсын сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи ашиглаж барьж байгаа ган хийцтэй, металл гүүрийн ажил бүрэн дуусч өнөөдрөөс авто замыг нээлээ.

“Нарны гүүр”-ийг нээлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх