Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээт ажил амжилттай боллоо

2015/09/23
МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээт ажил амжилттай боллоо

 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн “Boeing 737-800” агаарын хөлгийн баг  бүрэлдэхүүн БНЧУ-ын “Тravel Service” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд энэ сарын 22-нд эх орондоо ирлээ.

 

Энэхүү гэрээний хүрээнд нийт 18 нисгэгч, 17 агаарын хөлгийн үйлчлэгч, 16 инженер техникийн ажилтан, 5 нислэг хяналт зохицуулалтын мэргэжилтэн нараас бүрдсэн баг Англи, Европ, Өмнөд Африкийн чиглэлд нийт 1792 блок цагийн нислэг үйлдсэн байна.

 

 МИАТ ХК агаарын хөлгөө нойтон түрээсийн гэрээгээр түрээслүүлснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болгоод зогсохгүй, европын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь манай улсын агаарын тээврийн салбарын нэр хүндийг өргөсөн явдал боллоо.

 

Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч  агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь  зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл МИАТ ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм.

 

“Travel Service” компани нь нийт 17 агаарын хөлөгтэй бөгөөд 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Чех улсын  агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм.

 

МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээт ажил амжилттай боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх